Туулын хурдны зам төсөл усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг судлаагүй гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн.
2026-04-03
Авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж.
2026-04-03
Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ.
2026-04-03
Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов
Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамтлуулж байсан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ганзу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм.
2026-04-03
БНСУ эдийн засгаа дэмжихэд 17.3 тэрбум ам.доллар зарцуулна
БНСУ-ын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор 26.2 их наяд вон буюу 17.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих багц арга хэмжээгээ уржигдар танилцууллаа.
2026-04-02
Нийслэлийн ногоон бүсийг “Урамшуулалт эргүүл” хамгаалах нь
Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсийн оршин суугчидтай “Урамшуулалт эргүүл”-ээр ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр түймрийн голомтод шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, улмаар төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 60 дуудлага бүртгэгджээ.
2026-04-02
Уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмынх болгоход анхаарна гэв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2026-04-02
Шилдгээр шалгарсан тулаанчид тивийн тэмцээнд оролцоно
Улаанбаатар хотод холимог тулааны “Fairtex cup-2026” нээлттэй тэмцээнийг торгүй дүрмээр зохион байгуулахад 20 байгууллагын 200 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд тулалдав. Өсвөр үеийнхнээс эрэгтэйчүүдийн 14-15 насныхны 65 кг-ын жинд өрсөлдсөн Э.Хаш-Эрдэнэ (“Эрдэнэ” клуб), эмэгтэйчүүдээс 16-17 насныхад Т.Цэрэнханд (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) нар шилдэг тамирчнаар тодорлоо.
2026-04-02
Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ
Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Н.Ганзориг олон нийтийн сүлжээнд 2025 оны есдүгээр сард “Аравдугаар сарын 1-нд монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад амьдаар нь шатаая, бууз шиг чимхэж байгаад жигнэж идье. Талбай дээр цуглая.
2026-04-02
1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
2026-04-02