Увсад цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав
Увс аймгийн ихэнх нутагт уржигдар 16.00 цагаас хүчтэй бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, зорчих хэсэг цасаар хучигдан, авто замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Тодруулбал, Улаангомд 24, Малчинд 16, Цагаанхайрханд 13, Баруунтуруун, Өндөрхангайд найм Тэс, Зүүнговьд долоо, Өмнөговьд 6.6 мм хур тунадас оржээ.
2026-05-21
Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүх хойшлуулсаар байх уу
“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, түүний нийт зарлага 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгосон.
2026-05-21
Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцад хууль тогтоомжийг хэрхэн хангаж буйг шалгуулах зорилгоор хяналтын ерөнхий сонсгол хийх хүсэлтийг энэ сарын 3-нд Ж.Золжаргал тэргүүтэй 20 гаруй гишүүн УИХ-ын даргад тавьсан юм. Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, сүүлийн Засаг дарга нь түүхэнд байгаагүй их мөнгө, эрх мэдэлтэй ажилласан.
2026-05-21
“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоолоо
Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо. Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.
2026-05-20
Гэр бүл, хүүхдийн хэргийг олон улсын жишгээр шийдвэрлэхэд анхаарсан гэв
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр олон нийтээр хэлэлцүүллээ. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хасгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт дотоодын 32 шүүгч, АНУ-ын Техас мужийн 19 шүүгч, прокурор, оюутан оролцож байна.
2026-05-20
Бага, дунд орлоготой иргэд ногоон орон сууцын ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийнхан уржигдар “Ариг”, “Капитрон” банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”- ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцын барилгыг хамтран санхүүжүүлэх боломж бүрдэж буй.
2026-05-20