“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах тогтоол прокурор баталж, түүнийгээ танилцуулахыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд үүрэг болгосон аж. Үүнийх нь дагуу мөрдөгч болон прокуророос С.Ганбаатарын дуудан ирүүлж танилцуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Гэвч хууль дээдлэх тангараг өргөсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв шалтаг хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудах хуудсыг үл ойшоож буй гэнэ.
2025-08-27
21 аймгаас 14-ийг нь агаарын чанарын автомат станцтай болгожээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвийг энэ онд багтаан агаарын чанарын автомат станцтай болгох төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд энэ зун 14 аймагт автомат станц суурилуулсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Найм, есдүгээр сард Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт ийм төхөөрөмж суурилуулснаар төслийн ажил дуусах аж.
2025-08-27
Туул голын хамгаалалтын бүсэд халдахын тулд хуулийн хулгай хийв
Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Туулын хурдны зам”-ыг Туул голын хамгаалалтын бүсэд барихын тулд хуулийн хулгай хийсэн байж болзошгүй нь. Тодруулбал, тус төслийн ажлыг саадгүй явуулахын тулд өнгөрсөн долоодугаар сарын 9-нд буюу олон нийтийн анхаарал суларсан баяр наадмын өмнөхөн Усны тухай хуульд нэгэн заалтыг нэмэлтээр “шургуулжээ”.
2025-08-27
Хотын төвд өндөр барилга бариулахгүй гэх хоосон сүржигнэлийн цаана
Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уржигдар уулзахдаа нэгэн сүржин мэдэгдэл хийлээ. Тэрбээр нийслэл хотынхоо бодит нөхцөл байдлыг гэнэт анзаарсан уу, эсвэл иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар дуугарав уу, зах замбараагүй барилгажилттай цаашид хатуу тэмцэхээ илэрхийлэв. “40, 50 мянгатын байруудыг буулгаж, суурин дээр нь 16-20 давхар барилгууд барьж байна.
2025-08-27
Бага зэргийн бороо орно
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргааш эхэлнэ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд маргаашаас ирэх сарын 20-ныг хүртэл 08.00-20.00 цагт тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн ор¬ны орон тэгш, сондгой тоогоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
2025-08-26
Сэрүүн орныг зорих аялал жуулчлалын шинэ хандлагад манай улс бэлэн үү
Ихэнх хүн амарч, зугаалахдаа халуун дулаан, таатай уур амьсгал эрдэг билээ. Гэвч энэ жил олон оронд түүхэн дээд амжилт тогтоосон аагим өдрүүд үргэлжилж, жуулчид гэртээ буцахад, аяллаа цуцлахад, тэр байтугай эмнэлэгт хүргэгдэхдээ тулсан юм. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хямрал аялал жуулчлалын эдийн засагт нөлөөлж буй дохио хэмээн салбарын мэргэжилтнүүд анхааруулсан.
2025-08-26
Төв аймгийн Баян-Өнжүүлд 75 мм хур тунадас оржээ
Монгол орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт бороо хур элбэг орсноос гол, нууруудын усны түвшин нэмэгдэн, зарим бүсэд үер болсон. Энэ сарын 18-24-нд буюу долоо хоногийн нийлбэр үзүүлэлтээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумд хамгийн их буюу 75, Сэлэнгийн Ерөөд 73.4, Мандал, Бугантад 63-63.2 мм хур тунадас оржээ.
2025-08-26
Үхэж жаргадаг үнэнийг онож буулгасан бичээч
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын уран зохиолд нэр, мөрөө үлдээсэн долоон Нямаагийн нэг түүнийг Хөдөөдөө дөмөг нь Ломбын Нямаа, Лут Нямаа хэмээн үзэг нэгтнүүд нь тодорхойлсон байдаг.
2025-08-26
Зүүд тойрсон зарим уран зөгнөл биеллээ олж эхэллээ
Хүн яагаад зүүдэлдэг вэ, зүүд бидний бодол, ой санамжтай хэрхэн холбогддог тухай, цаашлаад түүнийг удирдах, тайлбарлах боломж бий, эсэх нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдийг нэг болоод буй. Нойрсох бол тархиа амраах төдий зүйл бус, өдрийн турш цуглуулсан мэдээлэл, туршлагаа эвлүүлдэг тоглоом шиг “өрөх”, ач холбогдлыг нь жинлэх хугацаа байдаг аж. Ингээд 2024-2025 онд гарсан зүүд, бодол, нойр судлал дахь шинэ нээлт, ойлголтуудыг нэгтгэн хүргэе.
2025-08-26
Холимог тулаанч гэх Г.Чинзоригт хүний амь хөнөөхийг завдсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ
Авто засварын газарт зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг зодож, гудамжинд явж байхдаа тээврийн хэрэгсэл дээрээ гарч бие зассан холимог тулаанч гэх Г.Чинзоригт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард иргэн М.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан алдаж, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, автомашины төмөр эд анги ашиглан халдаж, хэрцгийгээр хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт холбогдож, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг нь тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг татаж байсан билээ.
2025-08-26
Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч суурилуулж эхлэв
Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд зэрэг 17 голын байршилд усны түвшин, урсгалын хурд хэмжигч төхөөрөмж улсын төсвийн хөрөнгөөр суурилуулж эхэлснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2025-08-26