Манай улс 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээ болж буй. Тус арга хэмжээнд Монголын Засгийн газраас аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй зарим бодлогыг шийдлийн хамт танилцуулсан юм.
2024-03-30
Өнөөдөр 6 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-30
Л.Номин хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны эмэгтэй нисгэгч боллоо
"МИАТ" ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
2024-03-29
Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.
2024-03-29
Орон нутгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн урьдчилсан байдлаар хоёр иргэн амиа алдаж, тухайн автобусанд зорчиж явсан 18 иргэн гэмтсэн байна.
2024-03-29
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
2024-03-29
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо.
2024-03-29
Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь
“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж.
2024-03-29