БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
2024-03-28
Төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага ирсээр байна
Өнгөрсөн өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ. Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
2024-03-28
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.
2024-03-28
“Шүүр”-дэх ёстой албан тушаалтнуудыг хараагүй юм шиг өнгөрөөж байна
Тухайлбал, О.Магнай нарт холбогдох авлигын хэрэгт ШШГЕГ-ын хурандаа цолтон шалгуулан, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадахгүй удааширсаар л байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөтэй холбоотой авлигын хэргийн яллагдагч Ц.Даваацэрэнг ажиллуулсан хэвээрээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж буй Л.Алтангэрэл авлигын хэрэгт ял шийтгүүлчихсэн атлаа төрд ажиллаад зогсохгүй, Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн шүү дээ.
2024-03-28
“Шүгэл үлээсэн” шүүгчийг шалгуулах ёстой гэж дүгнэв
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн алба хашсан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг хянан шийдвэрлэх гэж байсан шүүгч эмэгтэйд 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон. Шүүгч Б нь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ.
2024-03-28
Өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.
2024-03-28
Хонины ноосны хаягдлаар органик бордоо хийжээ
Хонины ноос хөндийрсөн үедээ унаж, малын хотоор нэг тарсан байх нь бий. Ингэж хаягдсан ноосыг түүж тушаахад ченжүүд жижиг, хог шороотой гээд авдаггүй байна. Тэгвэл “Монпеллетс” компанийнхан хаягдал ноосоор органик бордоо хийж, ХБНГУ, АНУ руу экспортолж буй . Бүтээгдэхүүнээ хийх явцдаа ус бага ашигладаг нь тус компанийн давуу тал аж
2024-03-27
Судалгаа, тооцоогүй шийдвэр жуулчны тээврийг доголдуулах эрсдэлтэй гэв
Жуулчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны зун, намар гадаадын аялагчдад үйлчилдэг тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж, зардал нь огцом өссөн. Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу “Фургон”-оор нэг хүн тээвэрлэх өдрийн хөлс 50-80 хувиар нэмэгдэж, 300-400 мянгад хүрсэн юм. Тэгвэл өнөө жил ч ийм хөөрөгдөл, хомсдол нүүрлэж болзошгүйг аялал жуулчлалынхан анхааруулж байна. “Автотээврийн үндэсний төв” эсрэг жолооны хурдтэй, 12-оос дээш жилийн настай, В ангилалтай тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгохыг хориглосноос ийм эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэнийг тус салбарынхан хөндлөө.
2024-03-27
Ойн мэргэжлээр 628 хүн суралцаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүний нөөц, чадавхыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээлэв. 2022- 2023 оны хичээлийн жилд 77 оюутан ойн мэргэжил эзэмшихээр их, дээд сургуульд элссэн бол өнгөрсөн оны байдлаар нийт 266 хүн энэ чиглэлээр суралцаж байжээ. Харин өдгөө МСҮТ болон сургалтын бусад байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 528, аж ахуйн чиглэлээр 37, нөхөрлөлийн мэргэжилтнээр 52, техникчээр 11, нийт 628 хүн суралцаж буй аж. Элсэгчийнх нь тоо сүүлийн жилүүдэд буураад байсан ойн техникч, ойжуулагчаар суралцах залуусын тоо аажмаар нэмэгдэж буйг мэргэжилтнүүд дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд техникчээр суралцахаар 32 хүн элссэн бол ойжуулагчаар 20 мэргэжилтэн төгсжээ.
2024-03-27