Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.
2024-03-26

12 дугаар сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна
2024-03-26

Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газар,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.
2024-03-26

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024-03-26

Эрт илрүүлэгт иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа
2024-03-26

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 албан тушаалтны хөрөнгийг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-03-26

О.Энхбат: Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбатаас ачаа тээврийн үнийн талаар тодрууллаа. Тэрбээр "Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг.
2024-03-26

Шинэ зүтгүүр туршилтын анхны аяллаа эхлүүллээ

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн.
2024-03-26

Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Финланд улстай хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга (дэд сайд) Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцлоо.
2024-03-26

Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.
2024-03-26

Канадын “Лаурэл” сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллана

Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй "Лаурэл" мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2024-03-26

Түймрийн эрсдэлтэй үе эхэлснийг анхаарууллаа

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын өндөр эрсдэлтэй, түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үед цаг агаар дулаарснаас үүдэлтэйгээр хөрс хуурайшиж, ой, хээрийн түймэр дэгдэх байгалийн нөхцөл бүрддэг юм. Мөн хотын ногоон бүстэй ойр, хашаандаа өвс, ургамалтай, гэр хорооллын айлуудад ч үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах эрсдэл нэмэгддэг билээ. Тиймээс нийслэлийн Байгаль орчны болон Онцгой байдлын байгууллагаас түймрийн аюултай үед хариуцлагагүй, хайнга үйлдэл хийхгүй байхыг иргэдэд анхааруулав. 
2024-03-26

Дорнодын Гаалийн газрын дарга асан Б.Винтовын авлигын өөр нэг хэргийг шалгаж дуусав

Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр өмнө нь албан тушаалаа ашиглан “Алтай групп” ХХК-ийн 50 тн улаан буудайг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож байсан юм. Уг хэрэгт нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан билээ. 
2024-03-26

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл томилогджээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2 дугаар шатанд хамгийн өндөр оноогоор "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ. Тэрбээр тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга, цаашлаад дэд захирлын албан тушаалын хашиж байжээ.
2024-03-26

ӨМНӨГОВЬ: Үндэсний бичгээ сурталчлан таниулах "Эрдмийн хишиг" аян болов

Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ. Тус зорилтын хүрээнд Өмнөговь аймаг "Эрдмийн хишиг” аяныг 16 дахь жилдээ Цогт-Овоо суманд зохион байгуулав. Аянд ерөнхий боловсролын 17 сургуулийн монгол хэл, бичгийн 94 багш, 152 суралцагч, 28 сонирхогч оролцож, мэдлэг оюунаа уралдуулж, хамтран суралцах, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион явууллаа.
2024-03-26

 Зуд дагасан “их нүүдэл” зутруу Улаанбаатарт ачаа нэмнэ

Зуд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний хангамж гээд нийгмийн бүх салбарт нөлөөлдөг. Олон жил үе удам дамжин мал адгуулж, тогтвор суурьшилтай амьдарч байсан малчид зудын уршгаар л төв суурин газар барааддаг. Орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний статистикийг харвал зуд тохиосны дараах жилүүдэд хүн амын урсгал эрс нэмэгдсэн байдаг” хэмээн ярьсан юм. Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг хүн амын шилжилт хөдөлгөөний тоон мэдээлэл ч түүний ярьсныг батлав. 
2024-03-26

“Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас хувийн компанид олгосон Өмнөговийн Газрын албаныхныг шалгаж дуусав

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Тэднийг Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. 
2024-03-26

Шороогоор шуурч, 24 метр хүрч ширүүснэ

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
2024-03-26