Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улирлын томууны вакциныг өнөөдрөөс орон даяар эхлүүлнэ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байхад хүүхдүүд, тэр дундаа бага насныхан ханиад, томуутай хэдийн “найзалсан” гэдгийг эмч нар хэлж байна. Өрх, дүүргийн эмнэлгүүдийн амбулаторийн ачаалал өнгөрсөн сарынхаас хоёр дахин нэмэгджээ.
2025-09-12

Японы шинэ Ерөнхий сайд ирэх сард томилогдоно

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба огцрохоор шийдсэнээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн нь Либерал-Ардчилсан нам нь Парламентын сонгуульд ялагдсантай холбоотой аж. Тус нам Парламентын Дээд танхимд олонхын байр сууриа алдсанаас эгнээнд нь хагарал гарахаас сэргийлж ийм алхам хийх шаардлагатай болсон байна. Улс төрчид нь ч Шигэрү Ишибаг огцрохыг уриалсан аж.
2025-09-12

Маргааш “Автомашингүй өдөр" болно

Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 13 дахь жилдээ болох гэж байна.
2025-09-12

“Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатад ял шийтгэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт холбогдсон А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг хянан хэлэлцлээ. Монголчууд коинд “шуурсан” жил ELFC гэх коиныг гаргаж, 4700 иргэний мөнгийг завшиж, 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон, түүнийгээ хууль бусаар ашигласан гэх хэрэгт “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал албан тушаалтай дээрх хүн холбогдсон юм. Тус комапнийн удирдлагууд өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан борлуулахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож, мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдсан юм.
2025-09-12

Н.Энхбаяр: Луйврын гэрээг яаралтай засах ёстой

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын талаар байр сууриа илэрхийлэв.
2025-09-12

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна. Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй.
2025-09-12

Олон улсын прокуроруудын холбооноос Монгол улсын ерөнхий прокурорт "Хүндэт өргөмжлөл" гардуулав

ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” ГАРДУУЛАВ
2025-09-12

Монгол Улс “Авьяас, ур чадварын индекс”-ээр сүүл мушгив

Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс сүүл мушгисан талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэв. Тодруулбал, манай улс авьяас, ур чадвараараа 69 улсаас 69-д эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хөгжил, ур чадварыг татах, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал гэсэн хүчин зүйлсийн нөлөөгөөр ерөнхий оноог гаргажээ.
2025-09-12

Хариуцлагын гэрээг мөрдөөгүй сайдыг огцруулна гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулсан байна. Дөрвөн зүйл, 22 заалттай уг гэрээний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор дүгнэж байх гэнэ. Тэрбээр энэ үеэр Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасныг сануулжээ.
2025-09-12

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэр¬гүй нарын хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн лхагва гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Тэдэнд холбогдох хэргийгТЕГ-ынМөрдөншалгах газрынхан илрүүлэн шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ,
2025-09-12

Шохойн чулууны үйлдвэр Говь-Алтайд 400 гаруй ажлын байр бий болгоно гэв

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар ихэвчлэн сүүл мушгидаг Говь-Алтай аймагт ажлын байр хомс гэсэн шалтгаанаар залуус тэр бүр тогтож суурьшдаггүй. Тэгвэл тус аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгох Шохойн чулууны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологи нутагшуулж буй тус үйлдвэр нь орон нутгийн төсөвт жил бүр 5-7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэнэ.
2025-09-12

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна
2025-09-12

Мехико хотод их хэмжээний хий тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, дэлбэрчээ

Мексик улсын нийслэл Мехико хотын Изтапалапа дүүрэгт энэ сарын 10-нд 49 500 литр хий тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, дэлбэрсний улмаас гурван хүн амь үрэгдэн, 57 иргэн шархадсан тухай хотын захирагч Клара Бругада мэдээлэв. Мехико хотын ойролцоох хурдны замд болсон уг ослын үеэр шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Ачааны машин эргэлттэй замд онхолдсон ба ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор албаныхан ажиллаж байна.
2025-09-12

Азийн жуулчид Японыг “онилжээ”

Аялал жуулчлалын салбарынхны хамгийн түгээмэл ашигладаг Booking. com цахим хуудасны хайлтын мэдээллээс харахад ази жуулчдын сонирхол энэ жил Япон Улс руу чиглэсэн гэнэ. Энэ оны долоодугаар сар хүртэлх жуулчдын хайлтад дүн шинжилгээ хийсэн судалгаагаар Токио хот жагсаалтыг тэргүүлж байгаа бол Осака нь мөн эхний 10-т багтжээ.
2025-09-12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
2025-09-12

Ихэнх нутгаар сэрүүсэж, уулаараа нойтон цас орно

Хүйтний ам наашилж буйг сануулах мэт цаг агаар тогтворгүй, сэрүүн өдрүүд үргэлжилж буй. Сэлэнгийн нутгаар өчигдөр бороо орсон бол Хөвсгөл, Архангай, Хангайн нурууны орой хэсгээр бага зэргийн цас оржээ.
2025-09-12

40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын удирдлага, уран бүтээлчид Монголд чуулж байна

Ази, номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны ерөнхий чуулган өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тус чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Өмнөд Солонгосын KBS, Австрали, Италийн нэр бүхий телевизүүд, Туркийн TRT тэргүүтэй 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
2025-09-12

Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх нярайн цогц эрт илрүүлгийг орон нутагт эхлүүлэв

Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт нутагшуулах үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчигээний төвөөс эхлүүлжээ. Энэ үеэр нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн хүрээнд тархи хөргөх эмчилгээ (бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох), уушгины даралт бууруулах, “имж эх”-ийн арчилгаа зэрэг дэвшилт технологи, аргыг нутагшуулж, 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулсан байна.
2025-09-12