Сайд нь метро “зүүдлэх” зуурт нийслэлчүүд зам дээр “амьдарч” байна
Сайдаар томилогдсоныхоо дараа буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд метро барих тухай танилцуулга хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар болсон. Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метро барих юм гэнэ. Зүгээр л автобусны тоог нэмээд, иргэдээ хөлдөөлгүй, бухимдуулалгүй явуулчихаж чадахгүй хүмүүс яаж метро барих вэ. Хөрсөн дээрээ буумаар, чадахгүй бол зайгаа тавимаар байна.
2024-02-02
Ц.Анандбазарыг Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт хамтатган шүүх ёстой гэж дүгнэлээ
Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар яллагдагчаар татаад буй билээ.
2024-02-02
Бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна
Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор УОК-ын Шуурхай штабаас бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна.
2024-02-02
Монгол оронд тархсан 10 хэв шинжийн хөрсний монолит хийжээ
Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ.
2024-02-02
Өнөөдөр -12 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
2024-02-02
Спортын авлигын эрсдэлийг арилгах асуудлаар уулзаж ярилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024-02-01