Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 орчим гомдол ХЭҮК-т ирүүлжээ
Сургуулийн удирдлага болон боловсролын байгууллагад ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Саяхан нэр бүхий сургуулийн төгсөх ангийн сурагчийг үндэслэлгүйгээр хассан гэсэн гомдол хүлээж авлаа. Үүний дагуу ажиллан эвлэрүүлэн зуучилснаар тухайн хүүхдийг сургуульд нь буцааж оруулсан. Төгсөх буюу 12 дугаар ангийн хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг нь тасалдуулсан гэсэн дүгнэлтэд хүрч буй. Түүнээс гадна орон нутгийн алслагдсан сумуудын сургуулийн орчин нөхцөл нь хүүхдийн эрхийг зөрчиж буй талаарх гомдол цөөнгүй. Үүний дагуу сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 128 дотуур байранд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнг илтгэлдээ тусган, холбогдох арга хэмжээг шат шатанд хэрэгжүүлж байгаа” гэв.
2024-01-12
Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байна
УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.
2024-01-12