Н.Өнөрцэцэгийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хууль ёсны дагуу ажилласан гэж дүгнэжээ
ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа. Тус хороо “Сэтгүүлчийн иргэд, олон нийтэд түгээсэн мэдээ мэдээлэл, түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээ мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
2024-01-10
ТАНИЛЦ: Шинэ автобуснуудыг Улаанбаатарт оруулж ирэх төлөвлөгөө
2024 оны гарахын өмнөхөн Yutong автобуснуудын эхний ээлж Улаанбаатарт ирсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын мэдээлснээр "Дараагийн ээлжинд 50 автобус өнөөдөр Эрээнд ирнэ. Ингээд хоёр хоногийн зайтай 50, 50 автобус ирэх юм. Нийт 12 удаагийн таталтаар 600 автобус 2024 оны хоёрдугаар сарын 4-н гэхэд Улаанбаатарт ирнэ гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна" гэв.
2024-01-10
Нийслэлд нийтийн байр 768 байна
Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
2024-01-10
Гол, нуурын мөс хангалттай бэхжээгүйг анхааруулав
Өнгөрсөн сарын сүүлчээр Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс дулаарсан, олон жилийн дунджаас дулаан өвөл тохиож буй зэргээс үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа аж. Мөн зарим нутгаар ойрын өдрүүдэд эрс дулаарах төлөвтэй буй. Иймд зам товчлох, хугацаа хожих зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
2024-01-10
Цасанд суусан 303 иргэнийг аварчээ
Завхан аймгийн Алдархаан, Баян-өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-алтай аймгийн Цогт
2024-01-10
Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарын хэрэгт хэчнээн хүнийг яллагдагчаар татах бол
“Ийзи транспорт” ХХК-ийн эзэмшдэг 14.5 га газрыг 450 сая төгрөгөөр Хосбаяр гэх хүнд Б.Бадраагийн хүү борлуулсан байх юм. “Соронзонговь” компанид олгосон 20 га газрыг мөнөөх Б.Наранболд 700 саяар өвөрлөгч иргэн Дайчинд борлуулсан гэх. Эл хоёр хүн “Лилия гарден” ХХК-ийн эзэмшдэг 10 га газрыг 650 сая төгрөгөөр наймаалцсан тухай мэдээлэл ч бий юм. Эдгээр газрыг эзэмших зөвшөөрөл олгоход Б.Бадраагийн нөлөө, оролцоо байсан учраас яллагдагчаар татсан байдаг.
2024-01-10
Таксины үйлчилгээг ирэх аравдугаар сараас тусгай зөвшөөрөлтэй болгоно
“Зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан нь маргааны сэдэв боллоо. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй, хүртээмж багатай үед ийм шийдвэр гаргасан нь буруу гэж зарим иргэн шүүмжилж байв. Харин зарим нь дээрх шийдвэр нь таксины үйлчилгээг сайжруулах, стандартыг мөрдүүлэхэд чухал алхам болохыг онцолсон. Тэгвэл ямар шалтгаан, үндэслэлээр ийнхүү шийдвэрлэсэн талаар нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр тайлбар өглөө.
2024-01-10
Нэгдүгээр сарын 13-наас хүйтэрнэ
Нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2024-01-10
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
2024-01-09
Монголд ирсэн жуулчдад хонь "бэлэглэж" байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Welcome to Mongolia" болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.
2024-01-09