Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Газрын доройтлын асуудалд хоёр улс хамтран ажиллана

Саудын арабын хаант улс 2024 онд нүб цөлжилтин конвенцийн талуудын xvi бага хурлыг зохион байгуулна Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-09

Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн жавартай байна

2023 оны 12 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-12-09

Зэвсэгт хүчний офицер нь ахлагчаа хутгалжээ

Завхан аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна
2023-12-08

Цэргүүд Говийн байгаль, түүхийн музейгээр аялжээ

БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхож говь нутгаас олдсон эртний олдворууд болон эх түүхээрээ бахархан нэгэн өдрийг өнгөрүүлэв.
2023-12-08

"Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн заалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарна"

Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2023-12-08

УЕПГ: Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8 хэргийг хянан үзэв

Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1017 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
2023-12-08

"Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал"

УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. 
2023-12-08

Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал
2023-12-08

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08

Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа

Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулсан юм.
2023-12-08

Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах нь

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-12-08

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдааны дүн гарлаа

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаанд шалгарсан ажилтнуудад шагнал гардууллаа
2023-12-08

Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон гэх хэргийг шүүх рүү шилжүүлээгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид хууль бусаар газар олгосон асуудал ил болсон. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл УЕПГ-аас "Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн бөгөөд одоо хянаж байна. Хараахан шүүх рүү шилжүүлсэн шийдвэр гараагүй байна" гэлээ.
2023-12-08

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ази, номхон далайн бүсийн орнууд чууллаа

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ази, номхон далайн бүсийн орнууд чууллаа
2023-12-08

Цагдан хорих 461- р хаалттай ангид ажиллаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө

Тус ажлын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн, дүнг Нийслэлийн прокурорын газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр танилцуулж, анхаарах асуудлаар үүрэг өглөө.
2023-12-08

Гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой КАИС системийг албан ёсоор нэвтрүүллээ

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-12-08

Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана

Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08

ЗТХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажлаа тайлагнав

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.
2023-12-08