Хэрлэн гол дагуу 2500 бургас тарив
Тус байгууллагынхан 45 га талбайн ойн сан, аймгийн төв дэх 28.8 га талбайн ногоон байгууламж, авто зам дагуух 52.7 га ойн зурвасыг арчилж, хамгаалдаг бөгөөд орчны бохирдол, доройтлыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн гол орчимд сүүлийн жилүүдэд бургас тарих болсон байна. 2022 онд 30, энэ жил нийт 73 мянган мод тариад буй гэнэ. Үүнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж байгаа нь ойн ангиудад үлгэрлэх сайн жишиг болсныг байгаль хамгаалагчид дурдлаа.
2023-06-22
Политехник коллежийн оюутнууд дахивар цуглуулах сав хийжээ
Төв аймаг дахь Политехник коллежийн гагнуурын ангийн оюутнууд багштайгаа хамтран дахивар цуглуулах найман ширхэг хогийн сав хийжээ. Тодруулбал, Т.Жанчивсүрэн багштай хоёрдугаар ангийн суралцагчид Төв аймгийн 100 жилийн ой, “Цэмцгэр Зуунмод” аянд хувь нэмрээ оруулах зорилгоор “Дэлхийн зөн Монгол” байгууллагад төсөл бичиж, санхүүжилт авснаар уг санаачилгаа амжилттай хэрэгжүүлжээ.
2023-06-22
Монголд ирсэн жуулчдын 79.6 хувь орос, хятад, солонгос иргэд байв
Тэгвэл одоогоор жилийнхээ төлөвлөгөөг 22.3, зургадугаар сарынхыг 34.2, жуулчны улирлынхыг 7.7 хувиар биелүүлээд буй гэнэ. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Хятад, Өмнөд Солонгосынх эхний гурван байрыг эзэлж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ирсэн нийт аялагчийн 49.4 хувь нь орос, 18.3 нь хятад, 11.9 нь солонгос иргэд аж. Зорчигчдын 38.1 хувь нь агаарын тээврээр, 61.9 хувь нь авто болон төмөр замаар манай улсад иржээ.
2023-06-22
Хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс 237 гомдол иржээ
Прокурорын байгууллага 2023 оны зургадугаар сарын 19- 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 911 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 760 нь хянагдаж байна.
2023-06-22
Улаанчулуут орчмын 3700 гаруй хүүхдэд тоглоомын талбай алга
Хүүхдийн тоглоомын талбай нийслэлд хэд байдаг вэ, хүрэлцээтэй юү, стандартын шаардлага хангасан уу, чөлөөтэй гүйж, харайх орон зай бий юү. Энэ асуултад хариулт хайлаа. Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагад тусгаснаар олноороо суудаг савлуур болон хоёр талдаа бэхэлгээгүй авирдаг олс зэргийг хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн, суурилуулахыг хориглодог аж.
2023-06-22
Дэлхийн тэмээний өдрийг тэмдэглэнэ
Мөн ингэний сүүний үйлдвэрийг цогц хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь экспортлох боломж бүрдүүлэх, орон нутагт ингэний аж ахуй байгуулах, тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих болон тэмээн соёлоор аялал жуулчлалын үзүүлэн бий болгох талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Түүнчлэн тэмээ маллаж, адгуулах, унаж эдлэх уламжлалыг хадгалж хамгаалах, Монголд дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр зөвлөмж гаргахыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2023-06-22
Модны унгиралыг даралттай усаар шүршинэ
Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилоод байна. Олон улсад хэрэгжүүлж байгаа технологийг өөрийн онцлогт тохируулж 2021 онд 20 000 гаруй улиасанд тариа тарьж туршсан нь үр дүнтэй байсан. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр гардаг. Харин тариа тарьснаар модны молцгийн дундаас үүсдэг цагаан үр хөврөлийг хүчээр зогсоодог. Тариа тарих нь модонд ямар нэг сөрөг нөлөөгүй. Гэвч унгиралыг арилгах тарилга тарих санхүүжилт бидэнд хангалттай байхгүй” гэв.
2023-06-22
Буйр, Өгий, Доод цагаан нуурын уугуул загасны төрөл, зүйл цөөрчээ
Харин Өгий нуурын нөөцийг 80.6 тонн гэж тооцсон аж. Загас агнуулахдаа нийт нөөцийн 15-20 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой хэмээн дүгнэсэн аж. Эдгээр нуур органик бохирдолд их хэмжээгээр өртсөнөөс уугуул загасны төрөл, зүйл хумигдаж, заримынх нь өсөлт, амьдрах хувь эрс нэмэгдсэн нь гидрохимийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Загасны нөөц багасахад хууль бус агнуур, хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд ашиглаж буй бордоо зэргээс үүдэлтэй бохирдол зонхилон нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв.
2023-06-22
Түгжрэлд “хий эргэсэн” сайд
...Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга...
2023-06-22
Ламхай нарыг хүчирхийлсэн гэх хэрэгт хохирогч, холбогдогчдоос тайлбар авч байна
Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж буй аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-5 дахь хэсэгт заасны дагуу “Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалаас нийтэд мэдээлэх боломжтой хэсгийг нь хүргэх болно” гэж тайлбарлалаа.
2023-06-22
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, “хүүхдийн мөнгө”-ийг наадмаас өмнө өгөх нь
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцүүлэв. Тодруулбал, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тогтоолоо. Мөн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440 мянган төгрөг болгон шинэчиллээ. Харин халамжийн тэтгэврийн хэмжээг 350, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэсэн юм.
2023-06-22
НИТХ Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжлээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.
2023-06-21
Хохирсон гэх “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор
2023-06-21