БНСУ-аас сургалтын цахим тоног төхөөрөмжүүд хандивлав
Боловсролын ерөнхий газрынхан БНСУ-ын өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний хүрээнд тус мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кён Ху, менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сон Гён нар Монголд өчигдөр ирэв. Тэд санамж бичигт тусгасны дагуу боловсролын байгууллагуудад цахим тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлэв. Цаашид google хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг судалж, дараагийн шатны тоног төхөөрөмжүүдээ хаана, хэчнээнийг нийлүүлэхээ шийднэ гэдгээ энэ үеэр хэллээ.
2025-12-18
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ
Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулжээ.
2025-12-18
2035 онд дэлхийд асрахуйн салбарт 300 сая ажлын байр нэмэгдэнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимтэй хамтран “Асрахуйн эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд (хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс) болон хөдөлмөрийн насны иргэдийн бие махбод, нийгэм, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт болохыг хэлэлцүүлгийн эхэнд дурдсан юм.
2025-12-18
АТҮТ-ийнхөнд хахууль өгсөн ҮБХИС-ийн албан тушаалтны ялыг хэвээр нь үлдээв
Зам, тээврийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-ийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан шийдвэрлэлээ. АТҮТ-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар ажиллаж байсан П.Батжаргал, программ хангамжийн менежер Д.Өсөхбаяр нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны арваннэгдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, П.Батжаргал албан тушаалаа урвуулж, АТҮТ-өөс зохион байгуулдаг мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн нэр бүхий 19 хүний дүнг ERP систем ашиглан засаж, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2025-12-18
Кёкүшюзан Д.Батбаяртай адилаар Д.Цэрэндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгов
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамир чин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жү жигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүү гийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Анхан шатны шүү хийн шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн НПГ-ын прокуроруудын эсэргүүцэл, хохирогч “Евроази интернейшнл инвестмент холдинг групп лимитед”-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч “Уранган” ХХК-ийн эзэн Б.Лхагвасүрэн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн дээрх хүмүүст холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
2025-12-17
Монголын баг Азийн залуучуудын V пара наадмаас иж бүрэн медальтай иржээ
АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм.
2025-12-17
Нийтийн хэрэгцээнд зориулж ирэх онд 4344 га газар чөлөөлөх нь
Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
2025-12-17
21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно
Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан иргэний ялыг хэвээр нь үлдээжээ
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласан хэрэгт ял шийтгүүлсэн А.Батсаранд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
2025-12-17
Сар гаруйн хугацаанд 243 иргэн угаартаж, нэг хүн нас барав
Угаарын хийд хордсон хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмээд багагүй хугацаа өнгөрч буй. Иргэд угаартан, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алдсан харамсалтай явдал өдөр бүр л гарах болсон. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 15 хүртэлх хугацаанд нийт 243 хүн угаарын хийд хордож, нэг иргэн нас барсан байна.
2025-12-17
Стандарт хангахгүй өндөр барилгууд Хонконгийн жишээг давтах вий
Улсын нийслэл Улаанбаатар хот жил ирэх тусам өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд ар араасаа сүндэрлэх боллоо. Өндөр байх тусмаа ашигтай гэх ойлголт ч нийтийн дунд давамгайлж, өнөөгийн Улаанбаатар шил, бетон, ган төмрөөр хүрээлэгдсэн “ширэнгэ” болон хувирсаар байна. Ялангуяа Төрийн ордон, нийслэлийн төв талбайн дэргэд зогсоод эгц урагшаа харахад л хот хэр эрчимтэй барилгажиж буй нь тод томруун харагдана. “Централ тауэр”, “Мэрү тауэр”, “Аюуд тауэр” зэрэг сүрлэг өндөр, шилэн барилга нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох болсон нь үүний жишээ. Өнгө үзэмжтэй, өндөр барилгад ажиллаж, амьдрах сайхан мэт боловч газар дайвалзах төдийд нурж, галын оч манарахад бүхэлдээ шатах эрсдэл бидэнд ойрхон буйг төдийлөн анзаарахгүй байх шиг.
2025-12-17
Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа
Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош батлагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ.
2025-12-17
Сантаг аврах аялалд гараарай
“Сантаг аварсан нь” мөсөн дээрх мюзикл жүжгийг “AIC Steppe аrena”-гийн тайзнаа энэ сарын 19-28-нд олны хүртээл болгох нь. Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн “Сантаг аварсан нь” мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Мөн жүжиг үзэхээс гадна Монголын хамгийн том “Сантагийн тосгон”-д энэ сарын 17-31-нд очиж, мөсөн тэшүүрээр гулган, үлгэрийн сүйх тэргээр аялах боломжтой гэнэ.
2025-12-16
XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлжээ
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийнхөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баянголын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
2025-12-16