Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Говийн байгаль, түүхийн музейнхэн сан хөмрөгөө баяжуулах нь

Өмнөговь аймаг дахь Говийн байгаль, түүхийн музейнхэн МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Сэврэй сумын Баянборын нуруунд археологийн малтлага, судалгаа хийжээ. Энэ нь манай улсад музейн мэргэжилтнүүд үзмэрийн сан хөмрөгөө баяжуулах зорилгоор судлаачидтай хамтран археологийн хээрийн судалгаа хийсэн анхны тохиолдол гэнэ.
2025-07-29

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.
2025-07-29

Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ойрад театрын гадна сүндэрлүүлжээ

“Усны тунгалаг Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Бүүвэйл хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг төрөлх нутаг Увс аймгийн Ойрад театрын гадна сүндэрлүүллээ. Уг хөшөөг олон нийтийн хандиваар уран барималч Г.Түмэнчулуун урласан байна. Тэрбээр “Г.Түмэндэмбэрэл гуайн хөшөө 3.5 метрийн өндөртэй. Суурьтайгаа нийлээд 5.1 метрийн өндөртэй, зургаан тонн жинтэй. 3-5 мянган жилийн насжилттай бүтээл боллоо. Хөшөөний урд талд түүний төрж, өссөн Хан хөхий хайрхныг дүрсэлсэн” гэсэн юм.
2025-07-29

Борооны ус нөөцөлж, ахуйн хэрэгцээндээ ашиглахыг уриаллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зуслангийн бүс, гэр хорооллын иргэд, амрагчдыг борооны ус тосож, ахуйн хэрэгцээндээ ашиглахыг уриаллаа. Борооны ус нөөцлөх нь олон талын үр ашигтай. Тэр дундаа зуслан, гэр хороололд төвлөрсөн усан хангамж хомс байдаг тул дулааны улиралд борооны усаар угаалга цэвэрлэгээ хийх, жорлонд урсгах, мод, зүлэг, ногоогоо услах зэрэгт өргөнөөр ашиглах боломжтой. Салбарын судлаач, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэд борооны усыг тогтмол ашиглаж хэвшсэнээр ундны усны хомсдолыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэв. Тиймээс байшин, сууцынхаа дээвэрт ус дамжуулж урсгах зориулалт бүхий хоолой хийж, дор нь хуримтлуулах сав байршуулахыг зөвлөлөө. Хэрэв нэмэлт хоолой суурилуулах боломжгүй бол зүгээр л дээврийн усны хаялгыхаа дор бидон, сав тавьж, тосож болно.
2025-07-29

Турк, Грект ой, хээрийн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Туркийн баруун хойд хэсэгт орших Бурса хотын орчимд Кестел болон Гүрсу дүүрэгт томоохон хэмжээний ой хээрийн түймэр уржигдар гарч, нэг гал сөнөөгч нас баржээ. Одоогоор 1700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Кестел болон Гүрсугийн хоорондох авто замыг хаасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га газар өртсөн аж.
2025-07-29

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. 
2025-07-29

Хөрөнгө өндөрлөг өөд өгсөх гишгүүр

Дэлхийн тэрбумтнуудын ертөнцөд дорвитой өөрчлөлт орж эхэлж байх шиг. Манай гаргийн баячуудын эгнээнд багтах нь саяхан болтол ховорхон амжилтад тооцогдож байсан бол одоо тэднийдотор супер тэрбумтан гэх шинэ дээд хэсэг бий болж байна гэж “Wall street journal” сэтгүүлд бичсэн байх юм. Тэдний хөрөнгө олон арван тэрбум ам.доллароор хэмжигдэнэ. Харинхуучин тэрбумтнуудын хөрөнгөчинээдаруухан гэж үнэлэгдэх түвшинд хүрч байгаа аж.
2025-07-29

Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэлээ. Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
2025-07-29

 Дундговийн замыг засах компаниудыг шалгаруулаад хоёр сар болсон ч өдий хүртэл ажил нь эхлээгүй байна

Дундговийн Хулд сумаас Луус хүртэлх хэсгийн авто зам говийн бүсэд зорчигчдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул заналхийлэл учруулж буйг иргэд сэрэмжлүүлж байна. Тус замын чанар, аюулгүй байдлын асуудлыг орон нутгийн иргэд, жолооч, зорчигчдоос эхлээд аялал жуулчлалынхан өнгөрсөн хавраас хойш хөндсөн. Амралт, зугаалга, аялал жуулчлалын оргил үеэс урьтан хэмхэрхий замаа засаж, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг тэд орон нутгийн удирдлагууд болон зам, тээврийн асуудал хариуцсан байгууллагынхнаас гуйж байв.
2025-07-29

 Монгол Улс Төв Азид төдийгүй Евразид эдийн засгийн гарцаа нээснийг тунхагласан айлчлал боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улс болон Тажикстан улсад хийсэн тө р и йн айлчлалаа амжилттай өндөрлөж бай на. Монгол төрийн гадаад бодлого Төв Азийн ор н ууд руу чиглэн идэвхжих болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бод ло гын зураг лал улам сонирхолтой бө гөөд ирээ дүйгээ хар сан нарийн стратеги так ти каар баяжиж буйг ха р у улж эхэлсэн. Тэ рээр Ерөн х ийлөгчөөр сон гогдоод анхны айлч л а лаа “дэлхийн дээвэр” НҮБаас эхлээд ул маар “Гадаад бодлогын үзэл ба римтлал”д заас ны да гуу хоёр хөршдөө айлчилж, тэгснээ баруу ны маш сонирхолтой зочдыг урьж гад нын ажиг л агчдын анхаарлыг татаж бай сан. Ул маар уламжлалт харилцаатай Зүүн Өм н өд Азид, тэгснээ Турк, Азербайжан гэхчлэн бүс ну т аг таа маш идэвхтэй байх, тэр тусмаа да л айд гарцгүй, хөгжлийн түвшнээрээ төстэй улс орнууд дундаа “том байх” нүүд лүүдийг хий с э э р байна.
2025-07-29

ХСҮТ-ийн зоорины давхарт гал гарч, төлөвлөгөөт хагалгаа хойшиллоо

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэх дуудлага ОБЕГ-т өчигдөр 14.11 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийнхан ажиллаж, 15.20 цагт галыг бүрэн унтраасан байна. Галын шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй бөгөөд үүнээс үүдэн төлөвлөгөөт зарим хагалгаа хойшилсон гэнэ. Өмнөньтус төвийн химийн тасгийн ариун цэврийн өрөөнд өвчтөний сахиур тамхи татаж, ишээ унтраалгүй унагааснаас үүдэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гал гарч байв.
2025-07-29

Солонгос жуулчдын аюулгүй байдал алдагдаж буйг анхаарууллаа

Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос тур оператор компанийнхан болон хөтөч, тайлбарлагч, жолооч нарт хандан солонгос жуулчдын аюулгүй байдлыг чандлан сахиж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.
2025-07-29

С.Жавхланд Ардын жүжигчин, Н.Батсуурьт Гавьяат тамирчин цол хүртээв

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ЕрөнхийлөгчийнзарлигаарГавьяат жүжигчин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьт Гавьяат тамирчин цол хүртээлээ. Н.Батсуурь нь 2014, 2018, 2019, 2024 оны Төрийн их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын 10 дахь Дархан аварга болсон юм. Мөн тэрбээр жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер билээ.
2025-07-29

Хууль бусаар бэлтгэсэн 231 шоо метр мод, 95 кг дагалт баялаг хураан авчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор ой, ус, ан агнуур, аялал жуулчлал, аюултай хог хаягдал гээд олон чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Тус байгууллагынхан энэ оны эхний хагаст ойн нөөц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 орчим иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, зах, худалдааны төвийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 22, зөрчлийн 170 үйлдлийг илрүүлэн шаардлагатай арга хэмжээг авсан талаараа өчигдөр мэдээлэв.
2025-07-29

Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ХХЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт энэ сарын 25-нд хууль зөрчин, монгол болон гадаад иргэд хадлан хадаж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл тавигдсан байна. Мэдээллийн мөрөөр хууль, хяналтын байгууллагынхан ажиллажээ. Өөрөөр хэлбэл, угмэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-т үүрэг болгожээ. Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул түүнийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргасан байна.
2025-07-29

Б.Гончигсүрэн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний хошой аварга болов

Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Гончигсүрэн Улаанбаатарын “Их дуулга-2025” тэмцээний нэмэх 100 кг-ын ангилалд аваргалж, алтан медаль хүртлээ. Тэрбээр 2023 онд эл тэмцээний хасах 100 кг-ын ангилалд түрүүлсэн байна. Ингэснээр тэрбээр уг тэмцээнээс хошой алтан медаль хүртэж буй юм.
2025-07-29

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын бэлтгэл ажил, явган хүний замын тохижилт, авто замын завсар, шинэчлэл, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.
2025-07-29

 Бүтээн байгуулалтын төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх 50 тэрбумын тендерийг цуцлав

Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахиж, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор үндэсний 29 хороо, зөвлөлийг татан буулгасны дотор “20 минутын хот” багтсан. Энэхүү хороог татан буулгасантай холбоотойгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу “20 минутын хот” хөгжлийн төвийн үйл ажиллагааны цар хүрээг хумьж, шаардлагагүй төсөл, хөтөлбөр, тендерүүдийн санхүүжилтийг царцааж эхэлжээ. Тухайлбал, тус төвөөс энэ сарын 23-нд зарлахаар төлөвлөж байсан “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ”-ний тендерийг цуцалж, санхүүжилтэд нь хуваарилсан 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. 
2025-07-29