Эмэгтэйчүүд В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай өрсөлдөнө
Тайланд улсад хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт үргэлжилж байна. Монголын шигшээ баг В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай багтжээ. Дэлхийд чансаагаараа 126 дугаарт бичигдэж буй манайхан эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээтэй өрнүүлж, дараагийнхыг нь Иракийн тамирчидтай энэ сарын 26-нд 17.00 цагт өрсөлдөх юм.
2025-06-25
“Оклахома”-гийн зогсоогдошгүй лидер
NBA-ийн 2025-2026 оны улирлын аваргаар “Өрнөд” бүсийг тэргүүлэгч, энэ улиралд лигт хамгийн олон ялалт байгуулсан “Оклахома сити тандер” баг тодорлоо. Тэд даваа гарагт болсон долоо дахь тоглолтод “Дорнод” бүсийн аварга “Индиана пейсерс”-ийг хожсон юм. “Тандер” плей-оффын өмнө ч, финалын өмнө ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан учраас тэднийг аварга болсонд төдий л гайхах хэрэггүй. Гэхдээ “Индиана” финалд гайхалтай тоглож, долоо дахь тоглолтыг гаргасан төдийгүй уг шийдвэрлэх тулааны эхний хагаст илүүрхсэн.
2025-06-25
Эмэгтэйчүүдийн талбайн теннисний шигшээ баг аваргаар шалгарлаа
Малайзад болсон “Billie jean king cup” эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ-ий Азийн II группийн аварга шалгаруулах шатанд Монгол Улсын шигшээ баг түрүүлж, тивийн I группэд ирэх жил дэвшин тоглох эрхээ авав. Манайхан А хэсэгт эхний үед Марина арлын улсын багийг, дараагийнхад Сингапурын шигшээг 3:0-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүлсэн.
2025-06-24
Таван жилд 12 дээд амжилт
Олимпын хошой аварга, тулгууртай харайгч А.Дюплантис Шведийн Стокхольм хотод болсон Алмаазан лигийн ээлжит гараанд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
2025-06-21
"Азийн Аваргууд" олон улсын тэмцээний хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Улаан-Үүд хотноо 06 сарын 19-22-нд болж буй “Азийн аваргууд” олон улсын спортын хутга шидэлтийн тэмцээний 12 - 13 насны ангилалд Мөнхтүвшингийн Энхдөл нь 3 метрийн зайн тэмцээнд 8 тамирчны хамт орж, 10 цуврал шидэлт гүйцэтгэн, нийтдээ 445 оноо авч, сүүлийн шидэлтийн дүнгээр оноо тэнцсэн өрсөлдөгчөө давамгайлан 3 дугаар байрт шалгаран, хүрэл медалийн болзол хангалаа.
2025-06-20
Шигшээ багийнхан хойд хөршийг зорьжээ
Хутга шидэлтийн спортын шигшээ багийнхан “Азийн аваргууд” олон улсын тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорив. Буриадын Улаан-Үд хотод өнөөдөр эхлэх тус тэмцээн дөрөв хоног үргэлжилнэ.
2025-06-19
Х.Тэргэл дэлхийн чансааг тэргүүллээ
Английн Лондон хотод өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн дартсын өсвөр үеийнхний “Advanced tour -2025” дэлхийн цуврал лигийн тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
2025-06-19
Б.Ганхайч хүрэл медаль хүртэж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа
Унгарын Будапешт хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс ОУХМ К.Ёолк 60 кг-ын жинд дагах барилдаанд эзэн орны тамирчин Чонад Фэчког нэмэлт цагт ялж, хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин Мишел Аугустог буулган шагналын тавцанд зогссоныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
2025-06-18
Багахангай дүүргийн бөхчүүд нийслэлийн аварга баг болов
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд есөн дүүргийн төлөөлөл болох баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр (нийт 27 бөх) найман тойргийн барилдаан өрнүүлсэн. Тэднээс улсын харцага О.МөнхЭрдэнэ ахлагчтай Багахангай дүүргийн баг 17 даваа, долоон ялалттай тэргүүлж, улсын начин Б.Даваа-Очир ахлагчтай Багануур дүүргийн баг 15 даваа, долоон ялалттай удаалан улсын начин Л.Энхсаруул ахлагчтай, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй баг 14 даваа, зургаан ялалттай III байрт шалгарлаа.
2025-06-18
Монголын шатарчид багаараа дэлхийн аварга болов
Шатрын багийн ДАШТ энэ сарын 10- 15-нд Англид болж өндөрлөлөө. Лондон хотод долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд Монголоос гурван баг (“Mongolia-A”, “Mongolia-B”, “MongolZ”) 64 орны 420 тамирчинтай өрсөлдсөнөөс “Монгол B”-гийн тоглогчид 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байрт шалгарав. Энэ тэмцээнд оролцсон хоёр багийг үндэсний шигшээ багийг тамирчдаас бүрдүүлжээ.
2025-06-17
“Грассрүүтс-2025” аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын хөл бөмбөгийн холбооны “Грассрүүтс” аварга шалгаруулах тэмцээнд136 баг оролцож байна. 10 хүртэлх насныхан өнөөдөр, 12 хүртэлх насны охид 16-нд, 11 хүртэлх насныхан 20-нд эхний тоглолтоо өрнүүлнэ.
2025-06-12
“Хасын хүлгүүд” хасагдах шатанд шалгарав
Энэ улирлын Азийн аваргуудын лигийн шилдэг найман багийн тоглолт “Coca-Cola аrena”-д болно. BCL Азийн зүүн бүсийн аварга “Хасын хүлгүүд” багийнхан A хэсэгт өнгөрсөн жилийн БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang lions”-ын тоглогчдыг хожиж, Ираны супер лигийн алтан медальт “Tabiat” багт хоёр оноогоор ялагдан хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.
2025-06-12
Г.Баяндүүрэн “Дэлхийн цом”-д түрүүлэв
Армены Ереван хотод энэ улирлын самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн анх удаа боллоо. Тус улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Гагик Царукяны нэрэмжит болон зохион байгуулсан эл тэмцээнд 18 орны 252 тамирчин оролцож, 28 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манайхаас байлдааны самбогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Г.Баяндүүрэн түрүүлсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд Туркменистаны тамир¬ чин Айдогдуев Алуханыг ялж, алтан цомын эзнээр тодорчээ. Дээрх тэмцээний нийт шагналын сан 196 мянган ам.доллар аж. Аваргууд 3000, мөнгөн медальтан 2000, хүрэл медаль хүртсэн тамирчид 1000 ам.доллар гардсан байна.
2025-06-10