Андорра гэж Франц, Испанийн хооронд байдаг жижигхэн улс. Уулын цана болон арилжаа наймаа сонирхогчид түү-нийг сайн мэддэг. Хөрш орнуудыг нь бодвол энд татваргүй учраас юмны үнэ хямд байдаг. Тус улсын одоогийн сайн сайхан байдал нь түүнийг долоохон (үнэн дээ бол хугацаа нь тодорхой бус) хоног удирдсан Оросын цагаач Борис Скосыревтой ихээхэн холбоотой гэдэг. Гэтэл Андоррагийн түүхийн сурах бичигт энэ хүнд зориулсан хэдхэн мөр л байдаг аж.
Эндхийн 1500 хүнээс Скосыревын тухай асуухад ердөө ганцхан эмэгтэй л “Тийм нэг зальхай этгээд байсан юм гэнэ лээ” гэх жишээтэй. Борис Скосыревыг Андорра улсын хаан бол гохыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын нь дээд байгууллага болох Ерөнхий зөвлөлийн 24 гишүүний 23 нь зөвшөөрсөн санал өгч байжээ. Тэрбээр одоо хүртэл ач холбогдол нь хэвээр байгаа олон дэвшилт өөрчлөлт хийсэн байна.
Харин эрх мэдлээ харамсмаар байдлаар алдсан аж. Тухайн үед Скосырев Францын сонины сурвалжлагчид ярьсан, Португалд байдаг найздаа бичсэн захидал зэрэг баримт Андорра улсын Үндэсний архивт хадгалагдаж байна. Тэдгээрийг “1938” гэж огносон байна. Энэ чинь Борисын богинохон хаанч лалаас дөрвөн жилийн дараа гэсэн үг. Борис Михаилович Орост тун ховор байдаг „барон” хэмээх хэр гэмтэй байв.
Большевик Оросоос 1919 онд цагаачилсан, тэнгисийн цэргийн 23 настай офицер Парисын хамгийн нэр хүндтэй Луй-ле-Гран лицейд орж, улмаар Оксфордын их сургуулийн дэргэдэх коллежид сурсан аж. Харин энд юу үзэж судалсан нь тодорхой бус. Ямар ч байсан Европын хэд хэдэн хэл сурчээ. Дэлхийн I дайны үед Борис Английн армид хэлмэрчээр ажиллаж байжээ. Энэ арми Оросын армитай их ойр байсан аж.
Ийн ажиллаж байхдаа Английн Парламентын гишүүн, Оли вер ЛокерЛэмпсонтой танилцсан бөгөөд түү ний туслалцаатайгаар Их Британийн хааны фло тод алба хаах болсон байна. Скосырев тун удалгүй Нидерландад очив. Английн тусгай алба тай холбоо сүлбээтэй байсан нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн байж болох. Арга сүйхээтэй орос эрийг мөнгөний чек хуурамчаар үйлдсэн, алтан цаг хулгайлсан хэмээн хэвлэлүүдэд бичсэнээс болсон байж ч мэднэ.
Нидерландын вангийн дэргэд алба хаах болсон барон Скосырев гүнгийн хэргэм хүртэв. Ийм хэргэмийг онцгой гавьяа байгуулсан хүнд л хүртээдэг байв. Гэтэл түүний нэр “гадаадын хувьсгалчид” хэмээх эргэлзээ төрүүлэм жаг саалт дотор үзэгдэх болжээ. Тэгж байтал Оросын барон, Нидерландын гүн, Английн тагнуул маань өмнөд Францад суурьшиж, чинээлэг бэлэвсэн эхнэртэй суусан байна.
Тэр эмэгтэй өө рөөс нь арав эгч төдийгүй царайлаг баронд чамлагдахаар нэгэн байснаас Аме рикийн автомашин үйлдвэрлэлийн салбарт ноёрхож байсан хүний гэргий асантай хамт байхыг нь үзсэн харсан хүмүүс гайхдаггүй байсан гэдэг. Бэлтэй хүүхнүүдийн мөнгө нь түүнд илүү хэрэг болдог байсан биз.
Р.ЖАРГАЛАНТ