ХБК-ийн хөгжмийн танхимаас морин хуурын чихэнд чимэгтэй татлагууд бямба гаригт өдөр жин сонсогдлоо.
Ховд аймгийн морин хуурч, урлагийн гавьяат зүтгэлтэн М.Довчин хичээл зааж байгаа нь тэр. “Чулуун” сан, Швейцарийн хөгжлийн агент лагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тэрбээр ХБК-д өнгөрсөн пүрэв гаригаас өнөөдрийг хүртэл ажиллаж, икэл хуурын гайхамшигт татлагууд болон морин хуурын гурван хөгийн талаар сургалт явуулж байгаа.
Морин хуурын уламжлалт татлага сурах хүсэлтэй олон хуурч түүнийг ирсэн сургаар энэ танхимаас салахаа больсон гэхэд хилсдэхгүй. Өдөрт 20-30 хуурч сургалтад хамрагдаж бай гаа тухай тус сургуулийн Ардын хөгжмийн тэнхмийн эрхлэгч н.Мөн гөнцэцэг ярьж байсан.
СУИС болон ХБК-ийн оюутнуудаас гадна Морин хуурын “Улаанбаатар” чуулга зэрэг мэргэжлийн урла гийн байгууллагуудын хуур чид ч энд ирсэн байлаа.
Тэрбээр “Би нутагтаа хүүхдийн байгууллагад сур галт явуулж, ардын хүүхдийг сургаж бай сан. Харин энд ноотоо мэддэг, хуур тоглодог болсон хүүхдүүдтэй ажил лахад илүү хялбар байна” хэмээн ярив.
Хичээлийн дундуур морин хуурын тухай домог, хууч ярьж, хуурдахын зэрэгцээ ерөөл, магтаал хэлэх нь залуу хөгжимчдийн сэтгэлийг хөдөл гөж, хичээлийг улам ч сонирхолтой бол гож байсан.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн хичээлийн үдийн зав сар лагын үеэр М.Довчин гуайтай икэл хуур болон Баруун Монголын яз гуур татлагын тухай хөөрөлдлөө.
-Та хэчнээн шавьтай болов.
-Миний шавь нар гэхээр 1950-иад оноос хойш яригдана. Одоо 300-400- гаад шавьтай болсон байх. Зарим нь их, дээд сургууль төгсөөд хөгжмийн чиглэлээрээ ажиллаж байна.
Тэр ч бүү хэл анхны шавь нараас маань ардын хуурч олон төрсөн. Мөн тэдний дундаас хөгжмийн зохиолч болсон Алтангэрэл, Цолмон, Цэвээн, Энхтайван нарыг нэрлэж болно. 2001 оноос хойш би гэрийн сургалт явуулах болсон. Өмнө нь радиогоор морин хуурын хичээл зааж байлаа.
-МҮОНР-гоор уу?
-Тийм. Хөгжим судлаач Энхцэцэг зохион байгуулж, нэг шавьтайгаа хамтран телевизийн хичээл ч заасан. Олон хүнд хүрсэн шиг байгаа юм. Хустайн нуруунд гурван айлаар ороод, гарахад огт танихгүй хүмүүс намайг “Телевизийн багш байна” гээд таньж байсан. Сүүлийн үед икэл хуур тоглох хүнгүй болоод, мэддэг чаддаг хүн нь ховордоод хэцүүхэн болжээ. Намайг өнгөрсөн жил БСШУЯ-аас ардын уламжлалыг хадгалж яваа хүн гэж гурван сая төгрөг, цомоор шагнасанд урамшсан.
Түүнээс гадна өнгөрсөн жил ҮДБЭЧ-ын Алтай язгуурын тоглолтод хамтран ажиллаж, ардын хүнд хөг аялгуугаар Баруун Монгол ардын хоёр гурван уртын дуу зааж өгсөн. Ер нь уртын дуу, морин хуур, бий биелгээ салшгүй холбоотой учраас уртын дуу заах үе ч гарах юм. Энэ бүгдийг би 60 жил өөртөө тээгээд бусдад түгээх ажил маань хэрэгжихгүй явсаар өнөө жил биеллээ олж байгаад баяртай байна.
-Мэргэжлийн морин хуурчдын сургалт, язгуур татлага хоёр юугаараа ялгаатай байдаг вэ. Язгуур татлага сурснаар ур чадварт нь ямар ахиц гарах бол?
-Хөгжмийн сургуульд мэргэжлийн чадварлаг морин хуурчид багшилж байна. Оюутнууд ч сайн сурч байна. Зовох зүйл алга. Хамгийн гол нь ардын уламжлалт урлагаа мэдэж, өвлөж авах нь чухал. Ингэснээр орчин үеийн арга барилтай уламжлалт татлагийг хослуулж, ирээдүйн гайхамшгийг бий болгох сайн морин хуурчид төрөх болно.
-Икэл хуурыг өвлүүлэн сургах нь энэ сургалтын гол зорилго гэсэн үү?
-Икэл бол морин хуурын эцэг нь. Бидний өвөг дээдсийн уламжилж ирсэн татлагуудыг икэл хуураар тоглодог. Хүннүгийн үед хоёр хялгастай, хүн толгойтой хуураар тоглож байсан домог бий. Би зургаан настайгаасаа ардын хуурчдаас суралцсан. Хожим нь ноот мэддэг болоод сурсан татлагуудаа ноотолдог болж, баялаг уламжлалаа хүүхдүүддээ өвлүүлэхээр хичээж явна.
-Зургаан настайгаасаа хойш хэчнээн багшаар хуур заалгав.
-Зургаатайдаа арай ч сураагүй байсан л даа. Манай нутагт ардын хуурч олон. Тэдний дунд ээжийн минь дүү лут том лам, бас хуурч хүн байсан. Тухайн үед ах маань Европын ноотыг мэддэгүй байсан ч хуучин монгол үсгээр буюу “ду ва да ди ди” гэсэн таван үсгээр татлагуудаа тэмдэглэн үлдээсэн юм. Дараа нь би тэрийг тайлбарлах гэж багагүй хугацаа зарцуулсан ч учрыг нь олсон. Хамгийн гайхалтай нь нагац ахын маань тэмдэглэлийг тайлж уншихад одоогийн нооттой яг тохирч байсан юм. Энэ мэтчилэн уламжлалаа мэддэг олон сайн хуурчаар заалгаж байлаа. Уламжлалаа мэдэж, баяжуулан өвлөөд явахад алдана гэж байхгүй шүү дээ.
-Та ноот хаана сурсан бэ?
-Ноотны багшийг минь Дамбын буюу жижиг Лувсаншарав гэдэг. Дорнод, Ховд аймагт театр байгуулсан хүн. Дараа нь Чойдог багшаар ноотны онол заалгасан. Дээр үед хөгжмийн ууган зохиолчид аймгийн театруудад ажиллаж, тоглолт, жүжгийг нь найруулж өгөхийн зэрэгцээ уран бүтээлчдэд нь хичээл заадаг байсан юм. Баттөмөр, Батсүх, Мөрдорж, Бирваа, Лувсаншарав, Дамдинсүрэн нарын том зохиолч бүгдээрээ ирж бидэнд хичээл зааж байсан.
-Та одоо аймгийнхаа театртай хамтран ажиллаж байна уу?
-Ховдын театрт 40 гаруй жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Одоо хүүхдийн байгууллагад сургалт явуулж, хойч үеэ бэлдэж байна.
-Долоон настайгаасаа хуур барьсан гэхээр 60 гаруй жил хуурджээ?
-Одоо би 72 настай гэхээр 65 жил болж байна.
-Хуурдахын зэрэгцээ магтаал хэлж байсан, Та хэр олон магтаал мэдэх вэ. Икэл хуурыг хэнээр заалгав?
-Хуурын магтаал, ерөөл олон бий. Үндэсний хөгжим бүр ардын аялгуутай гэж багш нар маань сургасан. Цэвээн гэж алдартай хуурч байлаа. Тэр хүнээр анх икэл хуур тоглохыг заалгасан. Түүнээс гадна энд тэнд явж байгаад сайхан татлага сонсвол тэмдэглэж аваад сурахыг хичээдэг. Ингэж явсаар ардын урлагийн өчүүхэн мэдлэгтэй болоод түгээж явна.
-Морин хуур болон икэлийн хэчнээн язгуур татлага байдаг вэ?
-Зөвхөн икэлийн язгуур татлага 300 гараад байна. Надад гурван дэвтэр дүүрэн гараар бичсэн язгуур татлагын ноот бий.
-Та “Морин хуур, икэл хуур, бий биелгээ салшгүй холбоотой” гэж ярьсан. Түүнээс гадна таныг биелгээний татлага татахад биелж мэдэхгүй ч хэмнэлд нь өөрийн эрхгүй хөдлөх шахлаа.
-Икэлийн татлага татаж байгаа хүнээ бүжиглүүлээд байдаг юм. Эхний, дунд, хойд татлага гэх зэргээр хуурдаж байхдаа биеэ хөдөлгөдөг. Баруун Монголын үндэстэн ястан бүр өөрийн гэсэн өвөрмөц хөдөлгөөн, онцлогтой биелдэг юм.
-Саяхан Баруун бүсийн хүүхдийн язгуур урлагийн анх дугаар наадам болж, өндөр лөрлөө. Та тэмцээний шүүгчээр ажилласны хувьд ямар дүгнэлт хийв.
-Ирээдүй гэрэлтэй байна. Ялангуяа манай аймгийн Манхан суманд жил бүр морин хуурчийн уралдаан болдог. Хуурчид орчин үеийн хөгжмийн бүтээлүүд болон язгуур татлагаар оролцдог юм. Баруун бүсийн хүүхдийн язгуур урлагийн анхдугаар уралдаан болон аймгийн хэмжээнд хуурчаар суралцаж байгаа хүүхдүүдийг хараад манайхан уламжлалаа сайн өвлөж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Түүнээс гадна бий биелгээгээ хийж, товшуураа товшуурдан, цуураа үлээж байна.
-Сонирхон сурч байгаа хүсэл эрмэлзлэлийг зөв чиглүүлэхэд л хангалттай гэсэн үг үү?
-Бид байгаа үедээ зөв бурууг нь хэлээд л өгнө.
-Гэхдээ хэлэх хүний тоо цөө- рөөд л байна.
-Ховордсон. Ялангуяа ардын дун даас төрсөн икэл хуурч манайд олон байсан ч ноот мэддэгүй учраас тэмдэглэж, өвлүүлж чадсангүй.
-Сургалтын үеэр домог, хууч ярих нь хүүхдүүдэд сонир холтой байдаг байх. Таныг хоёр ч ном гаргасан гэж дуулсан. Тэдгээр номд ерөөл, магтаал, хууч, домог олон бий юү?
-2004 онд “Икэлийн их татлага” анхны номоо гаргасан. Тэр номд “Балчин хээрийн домог”, хоёр, гурван магтаал орсон. Сүүлийн номд ардын ховор татлагуудыг багтаасан.
-Таны сургалтад гаднын хөгжимчид ч суух хүсэлтэй байдаг гэсэн. Хөгжмийн өндөр боловсролтой хүмүүс байдаг уу?
-Бидний монголчууд өвлөж аваагүй байхад гаднынханд нарийн нандин юмаа сургана гэхээр хайран байдаг. Харамлах сэтгэл төрөх юм. Өнгөрсөн жил Жамъян багшийн нэрэмжит уралдаанд оролцохоор Япон, Өвөрмонголоос 21 хүн ирсэн. Тэдэнд ардын жүжигчин Батчулуун болон ХБК-ийн багш нар болон би хичээл заасан. Тэгэхэд яг л ийм сэтгэгдэл төрөөд байсан шүү.
-Морин хуурын гурван хөгийн талаар сургалтын үеэр яригдлаа.
-Морин хуурын гурван хөг байдаг. Манай хуурчид хоёр хөгөөр нь л тоглож байгаа. Гурав дахь нь икэлийн хөг. Хүүхдүүд өмнө нь тоглох аргаа мэддэгүй байсан бол одоо ойлголттой боллоо. Икэлээр гурван татлага явчихаж байна.
-Икэл хуурын онцлог нь юу вэ, юугаар хийдэг вэ?
-Икэл хуурыг эрт цагаас гэрийн сургалтад хэрэглэж байсан. Орчин үеийн хуурууд их чанга дуутай, тоглолтын зориулалтай болсон шүү дээ. Харин икэлээр гэр болон айл хотлоороо л тоглоно. Ямаа, ботгоны ширээр хийдэг юм. Эрт цагт сайхан морьтой нэгэн залуу байжээ. Түүнийг гадаад улсын нутагт явахад морь нь үхэж гэнэ. Залуу хайртай хүлгийнхээ дэргэд гашуудан суутал салхи гарч мориных нь дэл, сүүл салхинд исгэрэн дуугарчээ. Тэгэхээр нь тэр дууг гаргах хэрэгтэй гэж бодоод залуу нимгэн ширээр нь хуур хийж, сүүлний хялгасаар нум урлаж хууртай болсон тухай домог байдаг юм.
-Та хуурын уламжлалт татлагаас гадна урлагийн ямар өвийн төлөө санаагаа чилээдэг вэ?
-Икэл хуур бо лон уламжлалт татлагын тухай ярьж байгаа ч бий биелгээний хойшдын төлөө санаа зовних юм. Зарим суманд бий биелгээнийхээ нэр, хөдөлгөөнийг яг тогтоод хэвшсэн байхад зарим нь мэдэхгүй л явна. Мөн л уламжлуулж үлдээх биелээчид нь үгүй болоод байгаа. Ноос савах, дал цохих биелгээ гэж бий. Биелээч нь далаараа шаланд цохиж биелэхгүй бол шаардлагад нийцдэггүй байх жишээтэй.
-Цаашид таны сургалт үргэлжилэх үү?
-Үргэлжилнэ гэж найдаж байна. Монголын үндэсний их сургууль болохын тулд ардын бүх зүйл нь байх хэрэгтэй шүү дээ.
Ж.СОЛОНГО