162 жилийн тэртээ 1848 оны энэ өдөр амны хөндий цэвэрлэгч бохь “мэндэлсэн” хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Америкийн иргэн Жон Кур тис гэртээ анх бохь хийсэн гэдэг ч МЭӨ 7-2 онд ам цэвэр лэх зориулалттай зажилдаг зүйл хэрэглэдэг байсан баримт байдаг. Тэр үед хүмүүс модны давирхай зажилдаг байж. Манайхан ч “модны бохь” хэмээн нэрлэж, давирхай зажилдаг байсан үе саяхан.
Тэгвэл майячууд 1000 жилийн тэртээ саподилла хэмээх модны шүүсээр шүдээ цэвэрлэдэг байжээ. Хожим Америк тивд хөл тавьсан цагаан арьстнууд амандаа үргэлж нэг зүйл зажилж явдаг майячуудыг дуурайн өөрсдийн бохины хувилбарыг бодож олсон нь орчин үеийнхний өдөр тутмын хэрэг лээ болтлоо хөгжсөн гэж үздэг байна.
Тэд шилмүүсний давирхайг зөгийн балтай хольж, гашуун амтыг нь дардаг байж. Жон
Куртис нарс модны давирхайг үйлдвэрийн аргаар боловсруулах арга сэдсэн юм.
Гэхдээ бохь хийх түүхий эдийг каучукаар сольсон хүн бол Томас Адамс. Тэрбээр 1869 онд удаан хэрэглэх боломжтой, шүдний ая даах бүтээгдэхүүн гаргасан нь хүмүүст таалагдаж, улмаар 1871 онд бохь хийдэг төхөөрөмж бүтээв.
Өдгөө бохь өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсноос гадна урлагийн бүтээлийн түүхий эд болжээ. Түүнчлэн чихний өвчтэй хүүхдэд хүчиллэг амттай бохь зажлуулах нь чихний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэж Финландын эрдэмтэд баталсан бол Германы судлаачид эл бүтээгдэхүүн ой тогтоолтод сайнаас гадна хурдан сэтгэхэд хэрэгтэй гэжээ.
Учир нь бохь зажлахад тархины цусны эргэлт хурдсаж, хүчилтөрөгчөөр хангагдсанаар унтаж байгаа зарим булчин ажиллаж эхэлдэг байна.
Түүнчлэн тоо бодохдоо бохь зажилбал үр дүнтэйг судалгаагаар баталжээ. Энэ мэтчилэн эерэг үйл чилгээтэй ч хэрэглэсэн бохь байгаль орчинд гялгар уутнаас дутахааргүй хөнөөлтэй. Тиймээс хэрэглэсэн бохийг цаасанд боож хаях ёстой аж.
Эдгээр бүтээлийг Жейсон Амбургер бохиор ур лажээ. Тэрбээр амандаа үргэлж бохьтой явдаг байж. Хожим зураач болсон Жейсон Амбургер 1998 оноос бохиор уран бүтээл хийх болов. Түүний “GumArt” бүтээлээс сонирхуулъя. Энэхүү сониуч баавгай, идэмхий мануулыг Италийн дизайнер Мау рициү Савини бүтээжээ.
Ж.ЭРДЭНЭ