
XIX-XX зуун бол хүн төрөлхтөний түүхэнд маш том хувьсал өөрчлөлтийг авчирсан зуун байв. Өнгөрсөн зуунд дэлхий даяар аж үйлдвэр дээр суурилж эдийн засгаа цэцэглэн хөгжүүлж чадсан. Түүнчлэн дайны хүнд жилүүд ч хүн төрөлхтөнд томоохон сургамж өгсөн бөгөөд өнөөгийн дэлхий ертөнцийг тодорхойлогдсон. Танд XIX-XX зууны түүхийн өнгийг бодитоор харуулсан алдартай гэрэл зургуудыг танилцуулж байна.

Нацист маягаар ёслохоос татгалзсан залуу. Түүний хувь заяа хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. 1936 он

Никола Тесла лабораторид туршилт хийж суугаа нь

Католик эхнэр, Протестант нөхөр хоёрын оршуулгыг ханаар тусгаарласан байгаа нь. Уламжлал ёсоор өөр шашинтнуудын оршуулгын газар тусдаа байх ёстой байж. Нидерланд, 1888.

Дэлхийн II дайны үед, Австри хүү шинэ гуталтай болоод баярлаж байгаа нь

Бостоны марафоныг зохион байгуулагчид Катрин Суицерыг уралдаанаас гаргахаар оролдож байна. Тэр 1967 онд марафоны замыг туулж дуусгасан анхны эмэгтэй болсон юм.

Тутанхамоны бунхны 3,245 жил хөндөгдөөгүй лац. 1922 он

Эиффелийн цамхагийг будаж буй ажилчид. 1932 он

Дайн бол там. Вьетнамын дайн, 1965 он

Шведэд зүүн гарын дүрмээс баруун гарын дүрэмд шилжсэн анхны өглөө. 1967 он

Амьтныг эмчилгээний нэг хэсэг болгон ашигладаг байв. 1956 он

Өндөр хүчдэлд цохиулсан хамтрагчдаа хиймэл амьсгал хийж байгаа нь. 1967 он

Аннет Келерман эмэгтэйчүүдийн усны хувцас өмсөх эрхийг дэмжиж авхуулсан зураг. 1907 он. Үүний дараа түүнийг ёс зүйгүй авирласан хэмээн баривчилжээ.

Мөсөн уулан дахь агуй, Британий судлаачид Антарктидад аялаж байхдаа авчээ. 1911 он.

106 настай Армен эмэгтэй гэрээ хамгаалахаар сууж байна. 1990 он

Альберт Эйнштейн 1939 оны зун, Нассау Поинт, Лонг Айлэнд, Нью-Йорк

Брооклины гүүрийг будаж байгаа нь, 1914 он

Титаник хөлгийн сүүлийн зураг, 1912 он

Диснейлэндын ажилчид кафед үйлчлүүлж байгаа нь, 1961 он

Анхны Вуудстокт цугларсан олон, 1969 он

Кристофер Робин жинхэнэ Винни Пуухын хамт, 1927 он (Винни Пуухыг анх зурж бий болгосон хүн)

Мөс хүргэгч бүсгүйчүүд, 1918 он, тэр үед хөргөгч бий болоогүй байв.

Ханна Стиллей 1746 онд төрсөн, 1840 он авхуулсан зураг. Тэр гэрэл зурагт дүрээ үлдээсэн хамгийн эртний хүн байх.

Алдершот клубт 18 хүний өмнө тоглож байгаа Битлз, 1961 оны 12 сар. Жил хагасын дараа тэд суперод болсон юм.

Анхны газар доогуурх аялал (метро), Эдвар Роуд Стэйшн, Лондон, 1862 он

Лондоны хөгжмийн дэлгүүр дэхь үйлчлүүлэгчид, 1955 он

Утааны багтай эмэгтэй, Англи, 1938 он

Элвис цэргийн албанд, 1958 он

Орон сууцны айлууд хүүхэддээ нар, салхи үзүүлэхийн тулд ийм тор ашигладаг байв, 1937 он

1920-иод оны үед хүүхнүүдийн усны хувцсыг шалгаж байгаа нь. Хэрвээ хэт богино байвал торгодог байжээ.

Сальвадор Дали хөргийг нь зурсныхаа дараа Ракуэль Уэлчийн гарыг үнсэж байгаа нь, 1965 он

Нурсан гэрийнхээ балгасан дээр хүүхэлдэйгээр тоглож байгаа охин, Лондон, 1940 он

Францын эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн Жорж Блинд, фашистуудад буудуулахаасаа өмнө инээмсэглэн зогсоно, 1944 он

Дайнд явж буй Канад цэргүүд, хүү аавынхаа араас гүйж буй нь, 1940 он

Усан цэрэг сувилагч бүсгүйг үнсэж байгаа нь, Тайм Скюар, 8 сарын 14, 1945 он

Одри Хепбурн тэжээвэр янзагатайгаа шоппинг хийж яваа нь, Беверли Хиллс, 1958 он

Орчин цагийн анхны Олимпын марафонд гүйгчид, 1890 он

Титаник живсэн тухай мэдээтэй сонин зарж буй хүү, 4 сарын 16, 1912 он

Кока Кола Францад ирсэн нь, 1950 он

Дөрвөн хүүхдээ зарахаас өөр аргагүй болсон эх, Чикаго, 1948 он

Норвеги улс анх удаа гадил жимс импортлон авч байгаа нь, 1905 он