Ягаан байрны өмнөх талбай жиг тэйхэн гоё чихож. Зуны сүүл сард засвар хийж байгаа харагдсан машины зогсоолоо ашиглалтад оруулж, ёстой л нөгөө дэлхийн жишигт ний цүүлэн тохижуулсан бололтой. Шинэ зогсоолын талбайдаа жил бүр дэлгэдэг улаан хивсээ дэвсэж, өсгөгч, хоёр ч дэлгэц байрлуулсан харагдана. Их театр 79 дэх жилийн нээлтээ хийх гэж байгаа нь энэ. Ирэх онд 80 жилийн ой нь тохиож байгаа УДЭТ-ын хамт олон энэ жилийн нээлтээ сан хөмрөг дэх үндэсний түүхэн сэдэвтэй жүжгүүдээр нээхээр товлосон. Тэдний салхийг хагалж, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” бүтээл театрын жаврыг үргээлээ.
ШИНЭ МОНГОЛЫН ШИНЭ СОНГОЛТ
Цагаасаа жаахан саатаж эх лэн, урлагийн тоглолтоор үр гэл жилсэн цом хон ёслол дуусмагц үзэгчид дотогш нэвтрэх эрхтэй болсон. Эрхтэй болсон гэж онцлохын учир нь намар оройн жаварт жиндэж, улаан хивсний ёслол гэсэн сүрлэг нэртэй цомхон арга хэмжээнд урам хугарсан үзэгч цөөнгүй байсан.
Театрын ахмад, дунд үеийн уран бүтээлчдийг эс тооцвол үзэгчдийн олонх нь залуучууд байсан нь шинэ монголчуудын шинэ сонголт драм, сонгодог урлаг тийш зүглэх болсны нэг тод жишээ.
Тэд үзэгдэл бүрийн дараа нижигнэтэл алга ташин, уран бүтээлчдэд урам хайрлахаа ч мартаагүй. Түүхэн сэдэвт бүтээлд, жүжигчдийн авьяас чадварт бахдан сэтгэл хөдлөл нь цээжин дотроо бахдаж ядан байгаа нь илт.
Саяхан нэгэн танилаасаа сонсож байсан “Өнөө цагийн залуус ч цэнгээний газраас өөр тийш зүглэх биш дээ” гэсэн үг дэндүү өрөөсгөл болохыг нүдээр үзлээ. Их театрын гадна тасалбар барин дугаарласан үзэгчдийн олонх нь залуус байсныг дахин сануулъя. Шинэ цагийн залуусын сонголт шинэчлэгдсэн гэдгийн баталгаа нь энэ.
ҮЕ ҮЕИЙНХНИЙГ НЭГТГЭСЭН БҮТЭЭЛ
Их Монгол улс байгуулагд саны 800 жилийн ойг тохиол дуулан бүтээж байсан “Атга нөж” сэдэв, үйл явдал, далайц цар хүрээний хувьд томоохон тул театрын үе үе уран бүтээлчдийг нэгэн дор тайзнаа гаргасан онцлог, ач холбогдолтой жүжиг. Тиймдээ ч театрын удирдлага нээл тийн өдөр тоглуулахаар шийдсэн биз.
Жил бүрийн намар театрын алтан үеийнхэн, ардын болон гавьяат жүжигчид, ахмад уран бүтээлчид гээд л тайзны уран бүтээлтэй ажил амьдралаа холбосон алдартнуудыг нэгэн дор цуглахыг нь харах ховор боломж олгодог үйл явдал бол УДЭТ-ын өвөл цагийн үзвэрийн нээлт. Энэ удаад ч гавьяат жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Г.Мяг марнаран, төрийн соёр холт, гавьяат жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Б.Жар галсайхан, У.Уранчимэг нар нээлтэд хүрэлцэн ирээд зог сохгүй “Атга нөж”-ийг амилуулж, үзэгчдийн алга ташил тад умбасан.
Жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Урнаа, Д.Ган цэцэг, Л.Дэмид баатар, Ц.Баяс галан, М.Түв шинхүү, С.Болд-Эрдэнэ, Г.Ам галан баатар, Г.Эрдэнэбилэг, Д.Бат төмөр, Э.Батх үү, Б.Отгонбат гээд дунд үеийнхэн төдийгүй театрын босго даваад удаагүй Б.Тамир, А.Ганчимэг нар ч тоглосон нь жүжигчдийн ур чадварыг харь цуулж дүгнэх боломж олгож байсан.
ХОС ЧИНГИСТЭЙ НЭЭЛТ
“Уран бүтээлчид “Монголын нууц товчоо”- г ноортол нь ашигласан болохоор би эл жүжгээрээ их хааныг уйлдаг ч, инээдэг ч хүн гэдэг талаас нь харуу лахыг хичээсэн” хэмээн зохиогч жүжгээ тодор хойллоо.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд гэргийн хамт, “Esquire” сэтгүүлийн нэрлэсэн гоо бүсгүй О.Гүндэгмаа нараас гадна Өвөрмонголын нэрт жүжигчин Д.Баасан хүрэлцэн ирж, “Би энэ жүжгээс Чингис хаан болон Монголын тухай их олон зүйлийг мэдэж, сурч авлаа” хэмээж, “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай уулзаж, тайзнаа зэрэгцэн гарсан нь энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлог байсан.
Гурав хоногийн турш үзэгчдэд хүрсэн “Атга нөж”-ийн дараа буюу энэ сарын 20-21-нд “Саран хөхөө”, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжиг тоглоно.
У.Тэнүүн