Хамгийн дулаан гэр, өнө мөнх хоргодох үүр бол хайртай хүмүүсийн маань зүрх сэтгэл байдаг билээ. Бүр бараа сураг алдууран, алс хязгаарт одож, ахин хэзээ ч ирэхээргүй болсон ч анд нө хөд, ах дүү, үр хүүхэд, гэр бү лийнх нийхээ оюун бодол, сэтгэл зүрхний чанадад сэрүүн тунгалаг хэвээр байж, хийсэн үйл, хэлсэн үг нь дурсамжийн утас нэхдэг.
Гарт баригдамгүй дурсамж, хийсвэр дүр тө сөөллөөс бодит хүн урган гарч, яг л дэргэд зогсож буй шиг санагдах нь ямар нэгэн ид шидийн хэрэг мэт. Тэгвэл тэр хүү ид шидийг амьдрал дээр бүтээгч нь илбэчин. Агшин зуурын дотор юуг ч юм алга болгож, мөн шинээр бүтээж, хүмүүсийн санаа бодлыг төөрөлдүүлж орхидог хүмүүс.
Гэнэн хонгор, цайлган цагаан бүхнээр дүүрэн багачууд тэднийг жинхэнэ увдист, ид шидтэн гэж бодоцгооно. Харин юмны учир ойлгох болсон хашир эрхмүүд “Илбэ бол заль, хуурч мэхлэх ухаан” хэмээн цэцэрхдэг. Санаа бодол төөрөлдүүлсэн энэхүү увдист урлагийг Монголд анх таниулж, түгээсэн хүн бол гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш юм. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр өдгөө амьд сэрүүн байсан бол 90 насны босго алхах байжээ.
Түүний аав Ч.Түмэн нь нягтлан бодогч мэргэжилтэй, гавьяат багш байсан. Харин ээж Д.Хандсүрэн нь хүүгээ өсгөж, хүмүүжүүлсэн гэдэг. Х.Цэнд-Аюуш Гүндэгмаа, Гаамаа, Алтанзагас нарын гурван дүүтэй байв.
Түүний хүү Ц.Алтанхуяг аавынхаа шийрийг хатаасан илбэчин байсан ч ид бүтээх насандаа хорвоог зуурдаар орхисон юм. Харин охин Ц.Алтантуяа нь аавынхаа бүтээл туурвил, дурсамж дур датгалыг хадгалсаар буй.
ТӨМРИЙН ЗАВОДООС ТОЙРОГТ АСАР РУУ
“Би түүний зургийг ширтэн сууна. Удаан харж, сэтгэлдээ ургуулан бодсоор байтал, мөнөөх зураг амь орж, шог лонгуй инээмсэглэж харагдлаа. Тэр яг л ингэж инээмсэглэдэг бай сан. Инээмсэглэж байс наа толгойгоо донжтой гэгч займчуулан хөдөлгөж, нүдээ ирмэдэг нь санагдлаа.
Энэ л учир битүүлэг хөдөлгөөн түүний тоглолтод ер бусын хүч нэмэх шиг болдог байсан юм. Илбийн тоглолт үзэх бүртээ тэрхүү хөдөлгөөн, донж маягийг гайхашран харж, тэр лав эгэл хүмүүн биш байх хэмээн гэнэхнээр боддогсон...” хэмээн Х.Цэнд-Аюуш агсны шавь илбэчин Ц.Баярсайхан дурсан бичсэн нь бий. 1940-өөд оны эхээр циркийн урлагийн хөгжил Монголд дөнгөж эхэлж байв.
Тэр тусмаа илбийн ухааны үзүүл бэр монголчуудын сонирхлыг ид татаж, хэн бүхэн хошууран үздэг байжээ. Биеийн чадлаас илүүтэй ухааны цар шаарддаг энэ төрлийн уран бүтээлч ганц хан байсан нь Х.Цэнд-Аюуш юм. Хэдийгээр тэр үед ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Ц.Цэрэндорж нар илбийн үзүүлбэр хийдэг байсан ч Х.Цэнд-Аюуш гүнзгийрүүлэн суралцаж, мэргэжлийн илбэчин хэмээх алдрыг зүүжээ.
Тэрбээр анх төмрийн заводод токарь хийдэг байсан бөгөөд 1940 онд циркийн сургууль байгуулагдахад элсэн орсноор урлагт анх хөл тавьсан түүхтэй. 1940-өөд оны эхээр ЗХУ-ын циркийн мэргэжилтэн, илбэчин Лев Павловский түүний авьяас билгийг зөв тийш залж, илбэчин болох үүд хаалгыг нээн өгсөн байна. Хаалга нээгдсэн ч тийш орж, эргэлт буцалтгүй алхаж, замын төгсгөлийг үзэх эсэх нь тухайн хүнээс л хамаар на. Тэгвэл монголын анхны илбэчин маань мэргэжилдээ тохирсон зан ааш, авьяас чадвар, ур дүйтэй хүн байсан аж.
Тоглолтын бүх л техник, аппарат хэрэгслээ өөрийн гараар хийдэг байсан нь үүнийг илтгэх биз. Анх токарьчин мэргэжилтэй байсан нь багаж хэрэгслээ хийхэд нь ч дөхөмтэй байжээ.
“Бригадаар явах үед би Х.ЦэндАюушийн туслахаар ажиллана. Нэг үзүүлбэр тоглоод гарч ирэхэд дараагийн удаа үзүүлэх ноймерийг бэлдэж, авдар савыг нь цэгцлээд тавьдаг байлаа. Заримдаа зөв дараалалд тавьж, бэлдсэн байдаг байлаа. Гэхдээ тэр их нягт нямбай хүн байсан болохоор өөрөө заавал дахин хянаж, шалгадаг байж билээ” хэмээн түүнтэй олон жил хамт ажилласан жүжигчин, акробатчин З.Дэмчигжав ярьсан юм.
Илбийн урлаг гар хурууны хөдөлгөөнөөс гадна нүүр царайны хувирал, жүжигчний ур чадварыг гол болгодог. Тэг вэл эхэнд дурдсанчлан тэрбээр гадаад байдлаараа үзэгчийн сонирхлыг өдөөж, өөртөө татах увдис, жүжигчний ур чадварыг эзэмшсэн хүн байлаа. Мөн толины өмнө байнга “эргэлддэг” байсан гэдэг. Тэр бээр илбэчин хүн тольтой үргэлж нөхөрлөх хэрэгтэй хэмээх мөрдлөгийг баримтал даг байсан аж.
Хэрвээ толинд хараад ч илбийг ямар аргаар хийснээ үл анзааран, өөрийгөө хуурч чадвал жинхэнэ илбэчин болж буй нь тэр хэмээдэг.
УЛАМЖЛАЛЫН “ЧИМХ ДАВС”-ЫГ ИД ШИДИЙН ТОГОО РУУ ЦАЦАХУЙ
“Монгол гэр”, “Савхан хувин”, “Сүйх тэрэг”, “Хүн солигдох авдар” зэрэг түүний илбийн үзүүлбэрүүд нэрээсээ эхлээд л уламжлал, монгол ахуйг тусгасан нь илт. Илбийн хэрэгслээ хийхдээ ч үндэсний хээ угалз, өнгөний зохицлыг гол болгодог байсан гэдэг.
Илбэчин Х.Цэнд-Аюуш Европ тивээс гаралтай илбийн урла гийг Монголын хөрсөн дээр суурилуулж, уламжлалтай нэгтгэсэн нь гадаадад эх орныхоо нэрийг өргөдөг байсан тухай З.Дэмчигжав гуай хуучилсан юм. Тухайлбал, хуучин ЗХУ-ын Воронеж мужийн “Молодой коммунар” сонины 1975 оны 92 дугаарт “Х.Цэнд-Аюуш Мянга нэгэн шөнийн үлгэр шиг гайхамшгийг бидэнд мэдрүүлж чадлаа” хэмээн бичсэн нь бий. Хилийн чанад төдийгүй Монголын уудам нутгаар тэд аялан тоглож явахдаа “Гэр өрхийн тоглолт”- ыг тэрбээр сэдэж, эхлүүлжээ. Хөдөө явах замдаа айлд бууж, гэрт нь бэсрэг тоглолт хийдэг байсан нь тэр.
Ялангуяа гадаа тоглох боломжгүй хавар, на мар, өвлийн улиралд “Гэр өрхийн тоглолт” нь тун зөв алхам болсон гэдэг. Хонь ямаа майлж, үнээ тугал мөөрч, өтөг бууц үнэртсэн малчны эгэл хотод тэд акробат, гимнастик, илбийн гайхамшгийг толилуулан явдаг байв. “Хөдөөгийн ард түмэн, малчдын хувьд циркийн урлаг гэдэг тун сонин зүйл шүү дээ. Ялангуяа илбийг ид шидтэй андуурах хүн ч элбэг.
Х.Цэнд-Аюушийг их л сонирхон харж, тоглолт дууссан хойно ч нүд салгалгүй аждагсан” хэмээн түүний нэгэн анд дурссан юм. Хүн сүлбэх, авдраас гаргаж ирэх, унтуулах зэрэг илбийн томоохон үзүүлбэрүүдээс гадна манипуляци буюу гарын ур дүй шаардсан жижиг илбийн үзүүлбэртээ их анхаардаг байв. “Сайн илбэчин болъё гэвэл юуны өмнө манипуляцийг сайн сур! Тэр бол сайн илбэчин болохын гол үндэс” хэмээн Лев Павловский багшийнхаа зөвлөснийг мөрдлөг болгодог нь тэр байж.
ДЭЛГЭЦЭНД ДҮРЭЭ МӨНХӨЛСӨН ИЛБЭЧИН
“...Ай, Гүржав чи тайв ширбаа, манай энэ тэнэг юмны учир мэдэхгүй ва...” хэмээн зулгуйдах үгс, хажуу өрөө рүү цаасны нүхээр шагайн харах, нууц хаалгаар америк худалдаачныг оруулж байгаа хэсэг зэргээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Өглөө” киноны хятад худалдаачны дүрийг гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш бүтээсэн юм. Харин зусарч, зальтай хятад худалдаачин “Тэмцлийн оч” кинонд монгол ноён болон хувирчээ. Тэрбээр тун ажигч, юмыг гярхай хардаг, мөн нэлээд шооч хүн байсан гэдэг.
Тиймээс ч хятад худалдаачны ов мэх, үйл хөдлөлийг тун донжтой гаргасан байдаг. Жинхэнэ хятад хүн мэт хувирсан шигээ ихэмсэг монгол ноёны дүрийг ч сайн бүтээсэн хэмээн түүнийг мэддэг хүмүүс одоо ч дурсан ярилцдаг. Илбээ үзүүлэхдээ хүртэл өвөрмөц, сонирхолтой тоглолт үзүүлдэг байсан бөгөөд нүүрний хувирал, нүдний харцаараа ч үзэгчдийг илбэддэг нэгэн байсан аж. Илбийн хэрэгслээ өөрийн хүүхэд мэт хайрлан, хамгаалдаг.
Тоглолтоо хийж буй байдал, бэлтгэл сургуулилалтдаа гаргадаг их цаг, хөдөлмөр, илбийн хэрэгслээ хүүхэд шигээ хайрлан хамгаалах хандлага цөм түүний “ясны” илбэчин байсныг илэрхийлэх биз хэмээн З.Дэмчигжав гуай андынхаа тухай ярьж байлаа.
ИЛБИЙН ТӨДИЙГҮЙ АМЬДРАЛЫН УХААН ЗААГЧ
Монголын анхны илбэчин фото зураг цуглуулах, зураг авах тун дуртай хүн байжээ. Байнга л аппарат авч явж, дахин давтагдашгүй агшныг гэрэл зургийн хальснаа буулган үлдээдэг байсан гэнэ. Ялангуяа циркийн ахмад үеийн уран бүтээлчид, тэмдэглэлт явдал, түүхт ойн зургуудыг байнга хальснаа буулгадаг байжээ. Циркийн архив ч гэж нэрлэж болох тэдгээр зургийг охин нь одоо хүртэл хадгалсаар яваа.
“Ээж маань биднийг бага байхад орхиод явсан юм. Харин аав маань эцэг, эхийн үүр гийг давхар гүйцэтгэхийг их хичээ дэг байсан болов уу. Дүү бид хоёрыг юугаар ч дутааж байгаагүй. Мөн бид хоёр руу хэзээ ч муухай харж, ширүүхэн дуугарч үзээ гүй хүн дээ” хэмээн түүний охин Ц.Алтантуяа хуучилсан. Дүүгээ дагуулан аавынхаа ажил дээр очиж, циркийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг байсан гэнэ.
Тайзан дээр аавыгаа гарч ирэхэд их л догдолж, “Энэ хүн миний аав шүү дээ” хэмээн хүмүүст хэлмээр санагддаг байсан тухайгаа тэрбээр ярьсан юм. “Аав маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн тохиолдол үгүй. Үүнээсээ болж муу хэлүүлж ч явсан. Ямар сайндаа л хэт шударга байсны хэрэггүй, дүн нурууг нь л барьж яв гэдэг байж билээ” хэмээн охин нь дурсав.
Түүнчлэн илбэчин өдрийн тэмдэглэлээ хоног алгасалгүй хөтөлдөг байсныг шавь нь хэлсэн юм. Уйгаржин монгол бичгээр маш шигүү, жижигхэн бичдэг байсан бөгөөд тухайн өдөр хэнтэй уулзаж, юу хийсэн тухайгаа нэг бүрчлэн бичдэг байж. Ингэснээр үзсэн харснаа мартахгүй байж, тэрийгээ эргэн харж, алдаа мадгаасаа суралцан, эргэцүү- лэн тунгаадаг байсан гэнэ. Энэхүү нягт нямбай чанар уран бүтээлд нь тусахын зэрэгцээ хувь хүнийх нь хувьд ч түүнийг илэрхийлдэг байсан нь илт.
Дуугаа хураан, үзүүлбэрээ давтаж, аппарат хэрэгслээ янзлах зэргээр ямар нэгэн зүйлд улайраад суухыг нь мэдэхгүй хүн харвал ууртай байна гэж андуурмаар. Гэхдээ тэрбээр хэн бүхэнтэй элэгсэг, дотно харьцдаг нөхөрсөг хүн байсан тухай хамт ажиллагсад нь дурсдаг юм. “Багш маань надад илбээс гадна амьдралын ухааныг заа сан хүн.
Хүмүүсийн хоорондын харилцаа ны нарийн зүйлс, амьдралын хар ухаан зэргийг үгээрээ ойлгуулж, үйлдлээрээ харуулдаг байсан. Багш шавийн холбооноос гарч, түүнтэй эцэг хүү мэт дотноссон” хэмээн Ц.Баярсайхан ярьсан юм. Өрнө зүгийн илбийн үрийг тал газрын хөрснөө цацсан эрхэм Х.ЦэндАюуш охин, анд нөхөр, шавийнхаа сэтгэлд ийн хоногшин үлджээ. Дурсамжийн дундаас тодорсон түүний хөрөг энгийн хэрнээ онцгой мэт. Эзэмшсэн мэргэжил нь эзнээ бусдаас онцгой, эгэлгүй нэгэн болгосон нь тэр биз ээ.
Б.Эгшиглэн