Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” жүжиг лхагва гаригаас эхлэн тав хоногийн турш УДЭТ-ын тайзыг эзэгнэхээр эргэн ирлээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “урласан” энэ жүжгийг 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байсан юм.
Арав гаруй жил завсарлаад эргэн ирж буй “Тамгагүй төр”-д үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон Л.Жамсранжав гуайг гавьяат жүжигчин Г.Равдан “орлосон”. Уржигдар театрын хаалга хаагдах завгүй үзэгчдээ “угтсаар” 19.00 цаг болгов.
УДЭТ-ын гуравдугаар давхрын бельэтаж нь хүртэл үзэгчээр дүүрсэн байхыг энэ тоглолтоос л анх удаа харлаа. Жүжиг эхлэхийн өмнө тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагч Ч.Найдандорж нар тайзнаа гарч ирэн театрыг “цайны сүүгээр таслалгүй” үндэсний түүхэн жүжгээр урын санг нь баяжуулж байдаг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд талархал илэрхийлсэн юм.
ХАТНЫ ЭНГЭРТ ОНГОЛОГДСОН ХААН ТӨРИЙН ТАМГА
Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр ну ган үр төрүүлэн өгснөөр жүжиг эхэлнэ. Энэ хувь заяа хаанд хурмаст тэнгэрийн даажигнал мэт санагдаж, үр заяах нь бүү хэл үнэрийг нь мартсан их хатныхаа хүүг өөрийнх биш хэмээн сэтгэнэ.
Тиймдээ ч ирээдүйд гарч болзошгүй хаан суудлын төлөөх тэмцлийг үгүй хийх гэсэндээ бага хатнаас төрсөн манцуйтай үрээ хаан ширээнд өргөмжилдөг. Хааны итгэлт туслах Эгэрэг энэ бүхнийг эсэргүүцэн, зарлигийг өөрчлүүлэхээр элдвээр оролдоод яаж ч чаддаггүй.
Тэрбээр их хатны хэвлээс төрсөн өөрийн хүүгээ хаан ши рээнд суулгаж, хожим нь хааны эцэг хэмээн жаргах далд санаа өвөр лөн ийн тэмцсэн байдаг. Эгэрэг хааныг ятгаж дийлээгүй ч хоёр ханхүүг эрх тэгш өсгөж, ижил хайраар энхрийлэх ам тан гараг авах ажээ. Муу санаагаар биеэ ороосон Эгэрэг хоёр хүүг сольж, хүслээ гүйцээх бодол төрнө. Тэрбээр хүсэл тачаалаар түүнтэй нэг дэж, үг бүрт нь үнэмшдэг бол сон их хатан Цэцэрийг ятган хүүх дүүдийг солиулдаг.
Хөвгүүд нас биед хүрэх үед хаан ширээнд суусан хүүгийнх нь байдал Арчугтын санаа зовоох боллоо. Тэрбээр саа туссан мэт эргүү, мунхаг хүүгээ хаан бол госондоо харамсаж, Хүннү төрийг хүүгийнхээ мунхаглалаар үгүй хийхгүйн тулд түүнийг цаазалдаг.
Арчугт хаан нялх балчирт нь дэр нэгтгэн, энгэрийг нь бүлээцүүлж явсан Гүргэл хатан даа хязгааргүй хайртай ч, үрээ алдсан зовлон эдлэн хорвоод амьд рахыг нь харахгүй гэсэндээ мөн л өөрийн гараар егүүтгэдэг. Үүний дараа тэрбээр их хатны хүүг хаанд өрг өмжлөхөөр төлөв лөж байсан ч хүүгээ хөнөөл гөсөндөө хорсон Эгэрэг бага хатны төрүүлж, их хатны өсгөсөн хан хүүг хороох аж.
Эгэрэгийн хязгааргүй шунал хаан суудлыг булаан авч, ор суухыг хүсэвч Арчугт хаан хайртай бага хатныхаа энгэрт төрийн тамгаа хий гээд онголчихсон учраас ямар ч аргагүй болдог.
ҮГ БҮРЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭХ УТГЫН НАРИЙН ХОЛБОО
Жүжгийн үйл явдал, дүрүү- дийн харилцаа шүлэглэсэн мөрт үүдээр холбогддог. Тухайл бал Арчугт хаан их хатнаа хэрхэн бие давхар болсныг мэдэхгүй ч, өөрийн хүү лав биш гэдгийг илэрхийлэхдээ “... Садар салхи л тэрэнтэй нөгц сөн биз Үнгэж би тэрнийг таалах нь битгий хэл Үнэрийг нь мартаад олон жил үзэв” хэмээн хэлдэг.
Энэ үгийн хариуд Эгэрэг “Нүдний салхинаас өөр юм хааны их хатанд хүрдэг гэж үү, би мэдэхгүй юм” гэхэд “Бие нь загатнасан эм хүнд Битүү нүх гэж үлддэггүй юм, би мэднэ” хэмээн Арчугт хаан ший дэмгий зан гаргадаг. Түүнчлэн хаан хүү, хатан хоё- роо алдсаныхаа дараа “Төр залгах хүү надад алга, бие залгах хатан ч надад алга” хэмээн гашуудан суутал хааны нэгэн туслах орь дуун тавин түүнийг дуудан, ордонд орж ирдэг.
Тэр үед хаан “Ёсоо залгnчихсан амьтан чи Ямар ёр удаж ирэв Чихгүй загас ч цочтол хашгираад Чи юу гэж байна” гэж асуудаг. Харин энэ үгийн хариуд хаантанд их хатны хүүг амь үрэгдсэнийг дуулган гашуудуулдаг. Хоёр цаг гаруй үргэлжлэх жүжгийн үйл яв дал шүлгэн хэлхээгээр хөвөрч, яруу тансаг мөрт бүхэн нь хүний сэтгэлд нэгийг бодуулахаар ойрхон дуулдаж байсан юм.
ДҮРИЙГ УРЛААЧИД БУЮУ ЖҮЖГИЙН АМИН СҮНС
Энэ тоглолтоор гавьяат жү- жигчин Гомбын Равдан “Тамгаг үй төр” жүжгийг 12 жилийн өмнөх шиг нь л үзэгчдийн таашаалд нийцүүлж чадлаа. Тэрбээр үг бүрээ танхимд суугаа хүн бүхэнд хүрэхээр хэлж, үйлдэл болгоноороо Арчугт хааныг илэрхийлсэн. Тоглолтын дараа түүнтэй уулзахад “Би театрын тайзан дээр дүр авч тоглолгүй 23 жил болжээ. Сургууль дүүргээд энэ тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 10 гаруй жил театртаа ажиллаад 1987 онд гарсан юм.
Театрынхан надад үе үеийн жүжигчдийн амьд холбоог сануулж, хамт олондоо эргүүлж оруулсанд баяр тай байна. Мартсан бүхнийг сануулан энэ уран бүтээлд ажиллах боломж олгосонд талархаж байна” хэмээн ярьсан юм. Түүнд талархал илэрхийлж байсан мэргэжилтнүүд ч “Үг бүрээ үзэгчдэд хүргэсэн”-ийг нь онцолж байсан. Жүжгийн утга санаа, өрн өл зангилааны учиг болсон Эгэрэгийн дүрийг ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээсэн.
Эр хүний эрч хүч, зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцэх нугаршгүй зан, атаа жөтөөг тэр бүхэлд нь өөрөөрөө илэрхийлж байлаа. Олон жилийн өмнө энэ дүрийг бүтээхдээ өнөөгийнхөөс
арай залуу байсан ч өчигдрийн тоглолтын үеэр юунд ч түүртэлг үй дүрээ бүтээж байсан нь бахархмаар байв. Түүнчлэн их хатан Цэцэрийн дүрд гавьяат жүжигчин У.Уран чимэг, бага хатан Гүргэлийн дүрд залуу жүжигчин М.Тогтохжаргал, хаанд өрг өмж лөгдсөн мунхаг ханхүүд Б.Тамир, хаанд шадарлагч баатарт Ц.Цэрэнболд нарыг сон гон тоглуулсан найруулагч Ч.Найдандоржийн шийдэл оновчтой болсон байв. М.Тогтохжаргал гэнэн цайлган сэтгэлээ дэлгэж, үнэнч шударгын илэрхийлэл болж бай сан бол У.Уранчимэг хааны хайрыг амсаагүйдээ ухаанаараа бус хүслээрээ өөрийгөө мунхруулсан эмэгтэйн дүрийг чадварлаг илэрхийлж чадсан.
ХӨШИГНИЙ АРД Ч ТАЙЗ ҮРГЭЛЖИЛДЭГ
Тоглолтын танхим суудалгүй болсон учраас бидэнд лоожинд суух боломж тохиосон юм. Тэндээс жүжгийн үйл явдал бүр сайхан харагдаж байсан ч хүсээгүй байхад л туслах дүрийн жүжигчдийн хайхрамжгүй алдаа харагдаад байсныг нуух хэрэггүй байх. Жүжгийн үзэгдэлд өнгө нэмж, хаан төрийн сүр хүчийг илэрхийлэн нөмрөгөөр биеэ халхалсан уран бүтээлчид тайзнаа хэд хэдэн удаа гарч ирсэн. Харамсалтай нь тэд өөрсдийгөө амьгүй мэт харагдаж, нөмрөгөө дэвж байх л үүрэгтэй гэж бодсон бололтой.
Үзэгчдийнхээ нүдэн дээр, “алтан” тайзан дээрээ зогсож байгаа хэрнээ зарим нь амандаа бохь зажлаад байгаа юм уу гэмээр харагдаж, Хүннү гүрний түүхийг хүүрнэх жүжигт өнгө нэмж байгаа атлаа орос, монгол, буриад бас бус улсын төрөл бүрийн гутал цухалзуулаад зогсож байсан нь соньхон. Монголчууд бид бол театрынхан маань тоглолт бүртээ зориулан шинэ хувцас оёх боломжгүй учраас ингэсгээд өнгөрлөө гэж бодож болох ч гаднынхан харах юм бол манай драмын театрынхныг өрөвдөх байсан байх.
Лоожинд сууж байсан оюутан бололтой хэдэн залуу туслах дүрд тоглож байсан тус театрын жүжигчин Хулангийн өмссөн цагаан углааш, Болд-Эрдэнийн өмссөн хар ботинк, залуу жүжигчин Ганцэцэгийн флатформ ултай гутлыг хараад нэг хэсэгтээ л шоолох шиг болсон. УДЭТ-ын уран бүтээлчдэд сай хан уран бүтээл хүргэсэнд нь талархахын ялдамд өчүүхэн гэж бодолгүй алдаагаа засаж, үзэгч олноо хүндэтгэж байхыг хүсье.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧИЙН ЭНГЭРТ АХИН НЭГ ОДОН ГЯЛАЛЗАВ
“Тамгагүй төр” жүжгийн анхны тоглолтыг үзэхээр ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гэргийн хамт ирсэн байв. Мөн түүхэн жүжигт хүүгээ хэрхэн тоглохыг харахаар гавьяат жүжигчин С.Сарантуяа, О.Бат- Өлзий нар ч зэрэгцэн суусан байлаа.
Жүжиг дууссаны дараа МҮХАҮТ-ын “Хийморь” дээд одонг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд гардуулах болсныг зарлаж түүнийг тайзнаа урьсан юм.
Тэрбээр тайзан дээр гаран үзэгчидтэй мэндчилэн “Та нар байгаа болохоор би байгаа юм, та нар байгаа болохоор би бүтээж туурвиж байгаа юм. Бид нар байгаа болохоор Монгол Улс байгаа юм” гэж хэлсэн нь түүхийн он цагаар аялсандаа талархаж суусан үзэгчдийн сэтгэлийг улам ч хөөргөж, хүн бүрийн цээжинд бардамналын гал бадраах шиг болсон.
Ж.Солонго