Ая эгшгийн зохицол болсон хөтөлбөрт симфонийн нэгэн төрөл нь симфони найраглал юм. Симфони найраглалыг 1850- иад онд хөгжмийн суут зохиолч Ф.Лист үндэслэж онолыг нь тодорхойлжээ. Тэрбээр утга зохиолын уянгалаг яруу өгүүлэх хэлбэр, гүн ухааныг хөгжимд өвөрмөцөөр ашигласныг симфони найраглал хэмээн үзжээ.
Симфони найраглалын эцгийг симфони удиртгал гэж үзэж болох ч энэ төрлөөс өргөн чөлөөт бүтцээрээ ялгардаг. Найраглалд хамгийн олон талт сэдвийг дүрслэх боломжтой. Тухайлбал гүн ухаан, түүхэн хүмүүсийн дүр, домог, үлгэрийн сэдэв, байгалийн зураглал, уран зургийн өгүүлэмж, уран зохиолын баатруудын дүр зэргийг дүрсэлсэн байдаг. Харин гадаад дүрслэл, чимэглэлийг эрхэмлэсэн найраглалуудыг симфони дүрслэл уран сэтгэмжид хамааруулдаг.
Манай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн нэлээд хэсгийг симфони найраглал эзэлдэг. Л.Мөрдоржийн “Октябрийн туяа ”, “Аз жаргалын минь орон”, Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан”, Б.Дамдинсүрэнгийн “Хасбаатар”, З.Хангалын “Салхич шувуу”, Ц.Эрдэнэбатын “Ариг Даяны дуулал” симфони найраглалыг нэрлэж болох юм.