Гэрийн үйлчлэгч бүсгүйтэйгээ дотно харилцаатай байсан нь тогтоогдсон А.Шварценеггерийг тойрсон элдэв асуудал дуусаагүй байгаа бололтой.
Өчигдөр түүний нууц амраг Милдред Баена хөл хүнд байхдаа гэрийн үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлсээр байсан төдийгүй эхнэртэй нь хэдхэн өдрийн зөрүүтэй амаржсан тухай мэдээлэл барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдлээ.
Хатагтай Мариа Шрайвер 1997 оны есдүгээр сарын 27-нд отгон хүүгээ төрүүлсэн бол үүнээс ердөө л тав хоногийн дараа Милдред Гватемалд амаржиж мөн л хүүтэй болсон байна. Гэхдээ тэр хүү өнөө хэр хатагтай Баенагийн нөхөр Рогелиогоор овоглодог гэнэ.
Эх сурвалжийн өгүүлснээр өдгөө 13 настай бяцхан “Арнольд” аавынхаа амны хэлбэр, шүдийг өвчиж дуурайсан бөгөөд спортод сонирхолтой, нийгмийн ажилд идэвхтэй нэгэн болжээ. Нэрт жүжигчнийг тойрсон хэл ам үүгээр дууссангүй.
Түүнийг гэрийн үйлчлэгчтэйгээ амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн Тамми Тоузинант гэдэг бүсгүй Шварценеггерийн хүүг төрүүлэн, өсгөж байгаагаа цахим хуудсуудаар дамжуулан зарлажээ.
Таммигийн өгүүлж байгаагаар 22 жилийн өмнө тэрбээр хувийн онгоцонд нь танилцан, дотносож байсан гэнэ.