ХБНГУ-ын “Гёте” их сургуулийн химич, профессор Александр Хекель сүйт бүсгүйдээ гэнэтийн бэлэг бэлджээ. Тэрбээр нанотехнологи ашиглан өөрийн болон ирээдүйн эхнэрийнхээ ДНХ-ийн молекулын бүтцийн загвараар хос бөгж бүтээсэн байна.
Бөгж тус бүр ердөө 18 нанометр голчтой. Энэ нь ямаршуухан хэмжээ болохыг зүйрлэн хэлбэл, хүний нэг ширхэг үсний голчоос ч нарийхан юм байна. Тодруулбал, нэг ширхэг үсний голч түүний бүтээсэн 4000 бөгжтэй тэнцэх гэнэ. Энэ тухай “ Science Daily”-д мэдээлжээ.