Австрали тивийн бэлгэ тэмдэг болсон уутат имж Дорсет гүнлэгт аялж явсан тухай Их Британийн сонинууд мэдээлжээ. Тус гүнлэгийн Лайм Режис хотын тусламжийн тусгай дугаарт “цэцэрлэгт маань имж үсэрч явна” гэсэн дуудлага ирснээр энэ бүхэн эхэлжээ. Дуудлага өгсөн хатагтай Жан Купер урилгагүй зочныхоо тухай “07 цагийн үед гадагшаа гартал цэцэрлэгт маань үнэг гүйж явах шиг харагдсан.
Тэр даруй би нөхөр рүүгээ залгаж, үнэг хашаанд маань ороод ирчихсэн байна гэж хэлэх гэтэл өнөөх үнэг яг л уутат имж шиг үсэрч байхыг хараад нүдэндээ ч итгээгүй. Энэ тухай нөхөртөө дуулгатал мөн л миний ярианд үнэмшээгүй тул яаралтай тусламжийн тусгай дугаарт дуудлага өгч, мэдээлсэн” гэжээ. Австрали, Шинэ Зеландад нутагтай имжийг Европын “уугуул” байх магадлалтай гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
У.ТЭНҮҮН