Соробан буюу япон сампингаар монгол хүүхдүүд сүүлийн үед түлхүү хичээллэх болсон. Япон сампин нь хүүхдийн ой тогтоолт, төвлөрөх чадвар, тооцоолох хурдыг хөгжүүлдэг хэмээн үздэг бөгөөд Азийн орнуудын сургалтын системд түгээмэл дэлгэрчээ. Монгол, Японы төвд энэ сарын 28-нд болох Соробаны баярын үеэр япон сампингаар тоо нэмж хасаж, гайхалтай хурдан бодож байгаа хүүхдүүдийг та очиж харах боломжтой.
Дөрвөн настай хүүхэд нэг харсан зүйлээ огтхон ч торолгүй дэс дарааллаар нь хэлэхийг үзээд лав гайхна даа. Соробаны баярын үеэр 4-6, 7-9, 9-12 насны хүүхдүүд сампин дээр тооцоолол хийж, мөн ой тогтоолтоороо өрсөлдөх юм билээ. Мөн энэ үеэр хүүхдийн урлагийн тоглолт, үзэгч хүүх дүүдийн дунд сонирхолтой тэмцээн болно.
Соробаны баярыг Монголын хүүхэд залуучуудын соробан сампингийн холбоо, Кайзен холбоо, “Оюуны тулга” дунд сургууль, Японы Элчин сайдын яам, “Хүмүүн гүүр” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулах юм.
Г.ОЮУН