Сүүлийн үед зайран, удган олширч, борооны дараах мөөг шиг “бөөгийн удам” хаа сайхгүй төрөх болов. Монголчууд хошин шогийн жүжигчин, рок попын дуучин гээд олны танил бөө, удгантай боллоо.
Айл болгонд бөө тодорсон өнөө цагт Төрийн ордон ч гэсэн дутсангүй. Саяхан УИХ-ын гишүүн “Фортуна” хочоороо алдаршсан Н.Батбаяр онгодоо хүлээн авч бөө болсон гэнэ.
Төрийн ордноос төрсөн тэнгэрийн “элч”-дээ гишүүд ажил, амьдралаа даатгахаар урт дараалалд тун удахгүй зогсох байх даа.