“Форбес” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг нөлөө бүхий алдартны жагсаалтын энэ оныход хүйсийн харьцаа тэнцүү байсан тухай сэтгүүлч Дороти Померанц онцлов. Нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргахдаа жилийн орлого, хүмүүнлэгийн ажилд оролцсон байдал, телевиз, радио, цахим мэдээллийн рейтингийг үндэслэдэг бөгөөд жагсаалтын эхний гурван байрт Лэди Гага, Опра Уинфри, Жастин Бибер нар багтжээ.
Лэди Гага 90 сая долларын орлогын хэмжээгээр наймдугаарт жагссан хэдий ч бусад үзүүлэлтээр дээгүүрт жагсаж, 290 саяыг халаасалснаараа Опрагийн өмнө орсон байна. Тайгэр Вүүдс, Леброн Жэймс нарыг эс тооцвол жагсаалтын эхний аравт шоу бизнесийн төлөөлөл багтав.
Өнгөрсөн жилийн жагсаалтын эхний тавд багтаж байсан дуучин Бионьси 29 дүгээрт жагссан бол загвар өмсөгч Кэйт Мосс тавин байраар ухарч 94 дүгээрт бичигджээ. “Форбес”-ынхны онцолж буйгаар энэ жилийн жагсаалтад залуус хүч түрэн орж иржээ.
Т.Жигүүр