Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эмэгтэй дуучдыг “60 харын 10 цагаан” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Тэдний улбаа дөрөв дэх үедээ үргэлжилж байна. Эмэгтэй дуучдын чуулгын уран бүтээлийг таслалгүй үргэлжлүүлж яваа ганц байгууллага нь ЦДБЭЧ. Тус чуулгын 12 эмэгтэй дуучин хамтран нөгөөдөр Соёлын төв өргөөнд “Сүүн сэтгэлийн цацал” тоглолт хийх гэж буй. Тоглолтын талаар соёлын тэрг үүний ажилтан Б.Гантуяа, Д.Отгонтөгс, Ч.Баярмаа нараас, тодрууллаа.
-Танай эмэгтэй дуучдын чуулга жил бүр тоглолт хийдэг болжээ?
Б.Г: -Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7-нд “Аялгуунд сүлэгдсэн үдэш” тоглолт хийсэн. Энэ удаагийнх хоёр дахь нь юм даа. “Сүүн сэтгэлийн цацал” тоглолтоо бүсгүйчүүддээ зориулж байгаа.
-Үүнээс гадна тоглолтын орлогоо хамтран зүтгэдэг анддаа хандивлах гэж байгаа гэв үү?
Д.О: -Манай дуучин З.Ариун баясгалангийн нөхөр нь мөн ЦДБЭЧ-ын дуучин. Бид 15 жил хамтдаа ажиллаж байна. Тэр залуу хүнд өвчтэй байгаа учраас бид тоглолтын орлогоо хандивлах давхар зорилготой байгаа. Энэ тоглолт Эх үрсийн баярт зориулсан бэлэг болохын зэрэгцээ буян үйлдэх боломж юм. Гэхдээ бид зөвхөн хандивын тоглолт гэдэг утгаар зохион байгуулаагүй юм шүү.
-Тоглолтод ямар ямар уран бүтээл багтаж байгаа вэ?
Ч.Б: -Манай чуулгын урын санд ардын жүжигчин Д.Мяасүрэн гуайн бүтээл хүндтэй байр эзэлдэг. Мөн манай Р.Ганбат даргын “Мөрдэс гоёсон бүсгүй”, “Тоонот нутаг” дуу, бүжгийн цоморлиг, 1960- 1970-аад оны дуунууд багтаж буй. Манай дуучид орос, герман, солонгос, англи хэлээр дуулна.
ЦДБЭЧ-ын бүрэлдэхүүнд 180 хүн харъяалагддаг. Тэд жил бүр айм гуудаар аялж, Монголын армийг сурталчлах ажил хийхийн зэрэгцээ, шинэ уран бүтээлүүдээ толилуулдаг юм билээ.
С.СЭРГЭЛЭН