АНУ-ын Фон дю Лак хотын шоронд харгалзагчаар ажиллаж байсан Дон Горске гэгч хүн сүүлийн 39 жилийн турш гамбургерээр хоолложээ. Тэрбээр анх 1972 онд “МакДональдс”-т орж анхны гамбургерээ идсэн гэнэ.
Хамгийн олон гамбургер идсэн хүнээр Гиннесийн номд бичигдсэн энэ хүн “39 жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй.
Гамбургер миний дуртай хоол хэвээрээ л байна. Гамбургерийн зурагтай хувцас, тэмдэг, марк гээд бүхий л зүйлийг цуглуулж байгаа” хэмээн ярьжээ.
Гамбургерээ шингээх гэж тэрбээр өглөө гүйж, өдөр бүр биеийн тамираар хичээллэдэг юм байна.