Хүүхэд бүр л багадаа нуугдаж тоглодог. Гэхдээ Хятадын Хубэй муж дахь бяцхан жаал шиг амь насанд нь аюул учирч байсан тохиолдол үгүй биз.
Найзуудтайгаа тоглож байсан жаалхүү хоёр байшингийн завсар орж нуугдсан боловч тэндээсээ гарч чадалгүй гурван цаг хавчуулагдсан тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Хоорондоо ердөө л 15 смийн зайтай хоёр байшингийн завсар жаалхүүг хоёр цаг орчим нуугдсаны дараа л хүмүүс олсон ч өөрсдөө гаргаж авч чадахгүйгээ мэдээд аврах албаныхныг дуудсан байна.
Тус албаныхан ирмэгцээ ус дамжуулах хоолойг эвдэж, хүүг аварсан байна.