МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит кино цэнхэр дэлгэцээр гарснаас хойш үзэгчдээс сайн бүтээл болсон гэх үнэлэлтийг авсан.
Уг кинонд тоглож, Дэндэвийн дүрийг бүтээсэн Т.Эрдэнэбаяр үеийнхээ нөхдөөс ур чадвар, энгийн байдал, даруу зангаараа ялгарч, олны хайрыг татсан.
Сүүлийн үед түүн рүү нэр хүндтэй томоохон компани, студи реклам, сурталчилгаандаа тоглуулах санал тавьж, өдөр шөнөгүй утасдан залхааж байгаа гэнэ.
Хөдөөгийн хөрслөг бор залуу оддын өвчинд автаж, гэртээ хүртэл тоотойхон хөл тавьдаг болсон сурагтай.
Тэрбээр гадуур залуухан охидтой зугаалж, бор дарс амтлан эхнэр, хүүхдүүддээ анхаарал хандуулахаа больсонд ойр дотнынх нь хүмүүс ихэд санаа зовох болжээ. Дэндэв минь, дэргэдээ байгаа ханиа гомдоож, түмэн олны итгэл найдварыг алдуузай.