Байшин худалдан авсан залуу гэрээсээ 45.000 ам.доллар олсон азтай тохиолдол Америкийн Юта мужид гарчээ. Сонирхолтой нь азтай залуу Жош Феррин олзноос татгалзан, байшингийн эздэд мөнгийг өгсөн нь барууны хэвлэлийн баатар болоход хүргээд байна. Байшинтайгаа танилцаж байсан Жош дээврийн өрөөнд байсан хоёр хайрцгийг нээснээр энэ бүх хэрэг эхэлсэн аж.
Тэрбээр их хэмжээний мөнгө олсноо тэр даруй эхнэртээ мэдэгдсэн боловч хатагтай Феррин итгээгүй гэнэ. Хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Жош “Би төгс хүн биш. Гэхдээ мөнгийг нь буцааж өгөх шийдвэр гаргахдаа би огт эргэлзээгүй юм шүү. Хэдийгээр бидэнд машинаа засуулах гэх мэт мөнгөний шаардлага их байсан ч шударга бусаар мөнгө олох боломж хүнд тохиодог гэдэгт итгэдэггүй учир тэр даруй буцааж өгсөн. Үүгээрээ би хүүхдүүддээ хичээл заах гэж хичээсэн юм” гэжээ.