Монголын рок попын тайзнаа DZ MAN нэрээр алдаршсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дашзэвэгийн өтөлдөггүйн нууц их энгийн.
Жаран нас хол давсан хэдий ч эрүүл амьдрах ухааныг өөртөө бүрдүүлж чадсан нь түүний гайхамшигтай “тактик” гэнэ. DZ MAN үеийнхээ буурлуудаас ануухан, эрч хүчтэй харагддаг нууцаа задалжээ. Тэрбээр сүүлийн 20 жил Францын “Поло” үнэртэй ус түрхэж, өглөө босоод массажны самаар үсээ 96 удаа самнадаг аж.
Үс нь шингэрч, халзраагүйн нууц нь ердөө энэ. Эрүүл овор багатай харагдаж байгаагаа тэрбээр “50 нас хүртлээ гэдэсний дасгал хийж, 30 жил өглөө болгон зөгийн балтай буцалсан ус уусны ач. Өтөлсөн болохоос үхсэн биш.
Биеэ эрүүл байлгахын тулд хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй. Өглөө болгон дасгал хийдэг болохоор би гүйсэн ч амьсгааддаггүй” хэмээн ярьжээ. Үүгээр ч барахгүй сексийн идэвхтэй амьдралтай гэдгээ тэрбээр нуугаагүй байна.