Монголын сонгодог урлагийн дэг, чанарын баталгаа болсон балетчин Б.Aлтанхуяг эх орныхоо нэрийг дуурсган, алс холын Америкт бүжиглэж байгаа билээ. Тэрбээр алдарт “Бостон балет”-тай хамтран “Bella Figura” тоглолтын нээлтийн ёслолд оролцсон байна. Энэ сарын эхээр болсон уг тоглолтын дэглээчээр Европын орчин үеийн шилдэг бүжиг дэглээч Жири Kилиан ажилласнаараа онцлог аж.