Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй түүхэн үйл явдал бол яах аргагүй Осама бин Ладены үхэл. Түүний амьдралын сүүлийн мөчтэй холбоотой мэдээлэл хамгийн эрэлттэй байгаа энэ үед үүнийг мэдэрч, овсгоотой ажиллаж буй олон байгууллагын нэг нь “Lego” компани.

Хүүхдийн тоглоомын зах зээлд томоохон тоглогч хэмээгддэг тус компани Америкийн төрийн өндөрлөгүүд бин Ладены үхлийн тухай мэдээллийг үзэж буй сонирхолтой мөчийг биежүүлэн шинэ цуглуулгынхаа нэгт багтаажээ. Үүгээр барахгүй “Аль-Каида” бүлгийн толгойлогчийн галт зэвсэг барин орон дээр сууж буй дүрийг ч тус компанийн загвар зохион бүтээгчид гаргажээ.