Каннд болсон олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр найруулагч Терренс Маликийн “Амьдралын мод” кино шалгарчээ. Найруулагч шагнал гардуулах ёслолд байгаагүй ч түүний бүтээл шүүгчдийн таашаалд нийцсэн аж. Гитлерийн тухай хошигносныхоо төлөө наадмаас хөөгдсөн Данийн найруулагч Ларсфон Триерийн “Меланхолиа”-д тоглосон Кирстен Данст шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан бол “Жүжигчин” киноны гол дүрээр Жан Дюжарден шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэв. “Драйв” бүтээлээрээ шуугиан тарьж, кино шүүмжлэгчдээс магтаалын үг сонссон Николас Виндинг Рефн Каннын кино наадмын шилдэг найруулагчаар тодорсон байна.