Камертон” хамтлагийнхнаас хамгийн хөгжилтэй нь Л.Ган-Эрдэнэ.
Тэрбээр хөтлөгч Халиунтай гэрлэж, багагүй хугацааг үдсэн. Хувийн амьдрал нь олны нүдэнд ил байдаг болохоор залуу хос салж, нийллээ гэх хэл аманд байнга өртдөг.
Ган-Эрдэнийн хэрээс хэтэрсэн хүүхэмсэг, бас хаврын тэнгэр шиг олон зан эхнэрийнх нь тэвчээрийг барж, сүүлийн үед дорвитой уран бүтээл хийлгүй гэр бүлийнхээ хүний олсон мөнгөөр амьдарч байгаа гэдэг яриа чих дэлссэн.
Харин зарим нь Халиуныг Асашёорюү Дагвадоржтой холбогдох болсон, эсвэл залуу амрагтайгаа гадаад руу явсан ч гэлцэж байв. Тэгвэл тэд хамтын амьдралаа одоо бүрмөсөн цэглэсэн бололтой. Саяхнаас Ганаа “Жигүүр гранд” группийн захирал Т.Баттөрийн охинтой дотносож эхэлсэн байна.
Энэ яриа үнэн нь батлагдвал тэрбээр хамтлагийнхнаасаа хамгийн баян хадамтай болох нь.