Дуучин С.Жавхлан өөрийгөө Монгол туургатанд танигдсан од хэмээн омгорхох дуртай. Тэрбээр дуучин болсон цагаасаа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны аймаг, хошуугаар удаа дараа зочилж, уран бүтээлээсээ толилуулсан.
Дуу, тайзаа орхиж улс төрд хөл тавихаар санаархсан тэрбээр саяхан “Гал үндэстэн” холбооноосоо хөөгдөж, өмнөд хөршид зорчих ч эрхгүй болжээ. Цагаан сарын үеэр Өвөрмонголд зохиогдсон тоглолтонд уригдсан үеэрээ тэрбээр “Элэг нэгт ахан дүүсээ хүний нутгаас малын бэлчээрээ заавал авч үлдээрэй.
Хятадуудад эх хэл, түүх соёл, ёс заншлаа хэзээ ч алдаж болохгүй шүү” хэмээн уриалсан өнгө аястай зүйл ярьсан нь өмнөд хөршийн удирдлагуудын чихэнд тэр даруй хүрсэн аж.
Тоглолт өндөрлөсний дараа ӨМӨЗО-ы захиргаанд томчууд нь түүнийг ямар ч арга хэмжээнд урьж, оролцуулахгүй байхыг анхааруулан сануулж, шинээр хэвлүүлсэн цомгийнх нь дууны үг хэллэгийг сайт хянаж байх үүрэг өгчээ.