Их Британийн Үндэсний эрүүл мэндийн институтээс шинэ төсөл хэрэгжүүлж, хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлэх гэж буй эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болжээ. Тус улсад дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ийм хагалгаагаар нярайлах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болсон талаар “Daily Mail”-д мэдээлсэн байна.
Жам ёсоороо төрөхөд их өвддөг гэсэн айдсын улмаас эл аргыг сонгодог нь судалгаагаар батлагдсан аж. Тиймээс эхчүүдэд жамаараа төрөх боломж болон давуу тал зэргийг нь ойлгуулж, хагалгаанаас татгалзуулах зорилгоор зөвлөгөө өгөх юм байна. Хийсвэр хагалгаагаар төрөх нь эх болон нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна нярайг эндэгдэлд хүргэх аюултай. Үүнийг мэдсэн ямар ч эх жамаараа төрөхийг хүснэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид мэдээлжээ.