Английн хошин урлагийн жүжигчин Милтон Жонс Хартфордшир гүнлэгийн нэгэн фермийн үхрүүдэд зориулан тоглолт хийжээ. Тэрбээр “үзэгчдэд” эстрад хошигнолын төрлөөр үзүүлбэр бэлтгэсэн нь тун таалагдсан хэмээн фермийн эзэн болон уг арга хэмжээнд оролцсон урлаг судлаач, шүүмжлэгчид ярьжээ.
Милтон Жонс “Би сайн үүлдрийн үхрүүдэд зориулан элэглэл бичсэн нь их таалагдсан бололтой чихээ хөдөлгөж, толгойгоо сэжилж байсан” хэмээжээ. “Эрхэм үхрүүд та бүхэн өөрсдийгөө цагаан хоолтон хэмээн баталдаг ч арьс нөмөрснөө юу гэж тайлбарлах вэ” гэж хошигнон, туурайтнуудаас “мэдүүлэг” авахыг хүссэн тухайгаа дурдаад хүнд зориулан дөрвөн мөрт тэрлэхээс тэс ондоо зүйл юм хэмээн тайлбарлажээ.
Ийм тоглолт зохион байгуулсан учир нь тэрбээр ур чадвараа хөгжүүлж, шинэлэг бүтээл гаргахыг хүссэн гэнэ.
Э.ХАНА