“Оскар”-ын шагналт, найруулагч Кэтрин Бигелоу “АльКаида”- гийн толгойлогч Осама бин Ладены үхлийн талаар богино хэмжээний кино хийхээр шийдсэн тухай “Columbia Pictures” мэдээлжээ. “Осама бин Ладеныг алагдсаны маргааш л надад энэ тухай кино хийх санаа төрсөн.
“Columbia Pictures”-тэй хамтрах энэ бүтээл дээр Марк Боул мөн ажиллана” гэж Кэтрин Бигелоу хэлсэн аж. Энэ намраас кино зургийг авч эхлэн 2012 ондоо багтааж нээлтээ хийх гэнэ. Уг кинонд Обама бин Ладены сүүлчийн өдрүүд хэрхэн өнгөрсөн талаар өгүүлэх юм байна.
Дашрамд хэлэхэд, Болливудын найруулагч Абхишек Шарма “Бин Ладенгүйгээр” нэртэй богино хэмжээний кино хийж байгаа бөгөөд ирэх долдугаар сараас Энэтхэгт гарах аж.