Тахиа, галуу гээд фермийн шувууд их хэрүүлч, зодоонч байдаг тухай фермерүүд ярьдаг. Энэ асуудлыг шийдвэрлэсэн Хятадын нэгэн фермер “Тахианууд маань байнга л зодолддог. Ингэхдээ өд сөдөө зулгаалцах нь юу ч биш. Нүдээ гэмтээх тохиолдол олон байдаг юм. Тиймээс би удаан бодсоны эцэст тэдний нүдийг хамгаалах “шил” хийж өгсөн.
Зөөлөн хуванцраар хийсэн шилийг зүүснээс хойш тахианууд маань амгалан болсон. Учир нь тэд бие биенээ сайн харахгүй болохоор зодоон цохион ч гаргахгүй сайхан байгаа” хэмээжээ. Түүний хөршүүд ч энэ туршлагыг хэрэгжүүлэхээр болжээ.