Дуучин Ж.Алтанцэцэг “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр хүүхдийн баярын өдөр хийх тоглолтынхоо орлогоор Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд эмчлүүлж буй багачуудад шаардлагатай амьсгалын шахуурга, монитор зэрэг тоног төхөөрөмж авч бэлэглэхээр төлөвлөжээ.
Тус эмнэлгийн Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын тасагт 80 орчим хүүхдийн дунд нэг шахуургын аппарат байдаг гэнэ. Тиймээс дуучин бүсгүй амь нас нь цаг, минутаар хэмжигдэх хүнд өвчтэй нялх үрсэд “За” гэж хэлэхийг уриалж, өөрөө санаачилга гаргажээ. Энэ тоглолт Монголын хүүхдийн ордонд болно.