Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавыг Тайланд улсаас гэртээ дөнгөж аяны дөрөө мултлаад байхад нь зочиллоо. Тэрбээр алс холын зам туулж, ядарч ирлээ хэмээн цааргалсангүй уриалгаханаар хүлээж авав. Түүнд халуун ам бүлээрээ цуглаад, хамаа ярьж хөөрч суудаг мөч тун ховор гардаг гэнэ.
Тэр өдөр аварга маань сэтгэл өндөр, баяртай байв. Аргагүй шүү дээ, Азийн цомын болон тивийн аварга шалгаруулах байт харвааны тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, медалийн буухиатай эх орондоо ирсэн байлаа. Энэ бол тэдний хувьд ард түмэндээ барьж буй том бэлэг.