Тувачууд нарнаас эрчим хүч авдаг гэр зохион бүтээсэн талаар “Radio free europe” албан ёсны сайтдаа өчигдөр мэдээлжээ. Монголын нүүдэлчид үеэс үед гэр хэмээх тохилог сууцанд амьдарсаар ирсэн. Гэр нь авсаархан, дулаан сайн барьдаг, угсрахад хялбар учраас хэдэн зуун жилийн туршид уламжлагдсан бөгөөд орчин үед нүүдэлчид гэртээ цахилгаан ашиглан зурагт, радио, халаагуур хэрэглэх болсон хэмээн бичжээ
Тэгвэл тувачуудын зохион бүтээсэн “нарны гэр”-т элдэв цахилгаан үүсгүүр шаардлагагүй гэнэ. Тэд нарнаас цахилгаан ялгаруулах Photovoltaic хэмээх технологийн тусламжтай тэд тэрхүү гэрийг бүтээсэн аж. Загварыг нь Казахстаны Алматы хотод босгосон бөгөөд ойрын хугацаанд Монголын малчдад 100.000 гэр бэлэглэх тухай Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-оол мэдээлжээ.
Б.ГАНДИ