Нохой дайн тулааны үед ч хүний үнэнч нөхөр байж, аюулт дайснаас эзнээ аварсан жишээ олон. Тагнуулч нохдын тухай өгүүлэх кино ч цөөнгүй бий. Тэгвэл дэлхийн II дайны үед нацистууд уншиж, ярьж чаддаг нохойн арми бий болгох оролдлого хийж байсан тухай нууцыг Их Британийн Кардифын их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн гэж “Daily Telegraph” мэдээлэв.
Адольф Гитлерийн шууд удирдлагад байсан тэрхүү армийн “цэргүүд”-ийг тусгай сургагч нар бэлдэж, урд, хойд хөл, толгойгоо ашиглан ярих, уншихыг заадаг байсан гэнэ. Тусгай нохдыг сургах “Tier Sprechschule” сургууль 1930 оны сүүлчээр байгуулагдаж, дайн дуустал ажилласан байна. “Тэнд яг хэдэн нохой байсныг нарийн тодорхойлох боломжгүй. Дайны үед ихэнх орон нохдыг ашигласан ч Герман шиг тусгай армитай байсан нь үгүй. А.Гитлерийн армийн ноход “Mein fuhrer” гэх үгийг ч дохио ашиглан хэлдэг байж” хэмээн тус сургуулийн профессор Жан Бандесон онцолсон байна.