Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монголд драмын урлаг үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан УДЭТ, Монголын зохиолчдын эвлэл, БСШУЯ-тай хамтран түүхэн жүжгийн уралдаан зохион байгуулж Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” бүтээл шилдгээр тодрорсон билээ.
УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа амилуулахаар зэхэж байна. Жүжгийн нээлт арваннэгдүгээр сард болох аж. Энэ жилээс УДЭТ-д шинэ уран бүтээл тавихад нь зориулж санхүүжилт олгохоо больсон учраас театрын хамт олон хандивлагчдын үдэшлэг зохион байгуулж, Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүссэний 80 жилийн ойг тэмдэглэх болон шинэ жүжиг тавих санхүүжилтээ олох төлөвлөгөөтэй байгаа.
Гэхдээ их ойн жилд зориулан зарласан уралдааны шилдэг бүтээлийг амилуулах учраас улсаас тодорхой хэмжээний санхүүжилт олгох байх хэмээн найдаж буй.
С.СЭРГЭЛЭН