Монголын балетийн хөгжил сангийнхан ур чадвараараа дэлхийд гайхагдсан шилдэг балетчдыг урьж “Night оf ballet” наадмыг ирэх сарын сарын 19-25-нд эх орондоо анх зохион байгуулах нь. Тус сангийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг уг наадмыг Монгол Улсын Ерөн хий лөгчийн ивээл дор зохион явуулна. ДБЭТ-ын гоц лол бүжигчин тэрбээр өдгөө АНУ-ын “Бостон балет” театр, Японы “Комаки балет” компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж байна.
“Night оf вallet” наадам хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ДБЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 19-нд “Хунт нуур” бүжгэн жүжгээр тоглолтын салхийг хагална. П.И.Чайковскийн алдарт бү тээлийн гол баатар ханхүү Зиг фридийн дүрд Д.Алтанхуяг, Одет тад АНУ-н “Бостон балет”, Японы төв театрын гоцлол бүжигчин Миса Ку ранага, Оделэ буюу шидтэний охин хар хунгийн дүрд “Бостон балет”-ийн гоцлол бүжигчин Уитни Женсен, Родбардад Америкийн балетийн театрын гоцлооч, “Хьюстон балет” театрын Карлос Молина нар бүжиглэх юм.
Бусад дүрд АНУ-ын “Синсинати балет”-ийн гоцлол бүжигчин Родриго Алмаралеc, “Вашингтон балет”-ийн гоцлол бүжигчин Андиле Длову болон ДБЭТ-ын уран бүтээлчид бүжиглэнэ. Наадмын хоёр дахь хэсэг буюу гала тоглолт зургадугаар сарын 24- 25-нд ДБЭТ-т болох бөгөөд “Хунт нуур” бүжгэн жүжигт тоглосон бүжигчдээс гадна 10 гаруй орны шилдэг балетчид оролцох аж. Өөрөөр хэлбэл, Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумб, Англи, Аргентин, Испани, Өмнөд Африкийн шилдгүүдийн тоглолтыг эх орондоо үзэх боломжтой гэсэн үг.
Сонгодог урлагт хайртай мон гол үзэгчдэд гайхалтай бэлэг барих “Night оf ballet” Монголын сонгодог урлагийг олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар бүжиг дэглээч, олон улсын шүүгч Балжиннямын Жамьяндагвад хүндэтгэл үзүүлж, уг арга хэмжээг түүний нэрэмжит болгосноо зохион байгуулагчид нь мэдээлсэн.
Өөр нэг сайхан мэдээ дуулгахад, сонгодог бүжгийн урлагаар амжилттай суралцаж буй ирээдүйн бүжигчдийг дэмжиж, урам өгөх зорилгоор тэднээс сонгон шалгаруулж “Night оf ballet”-ийн тоглолтод оролцуулах юм билээ.
Э.ХАНА